Оюутолгойн 30 саяын татвар төлөгддөгөөрөө төлөгдөнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, татварын эрхзүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар  мэдээлэл хийв. Харин одоо гишүүд түүнээс сонирхсон асуултаа асууж байна.
 
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монгол Улсын тухайд Азийн бүс нутагтаа татварын ачааллаараа ямар түвшинд байгаа вэ? Өөрчлөлтөөр ачаалал нь буурах уу? Улсын төсвийн орлогод ямар өөрчлөлт гарах вэ.  Өв залгамжлалын болон бэлэглэлийн татварыг УИХ-д өргөн барьсан уу. Гадаадын хөрөнгө оруулалтын ногдол ашигаас 20 хувийг авдаг. Энэ нөхцөлд аж ахуйн  нэгжээ татвар төлөгчөөр бүртгүүлдэггүй хандлага байх шиг байна. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид ойролцоо эдийн засагтай улсууд дотор дундаж түвшинд байгаа. Татварын харилцаа тогтмол буурсан” гэсэн бол Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Манай улсын хувьд татварын ачаалал сүүлийн жилд байнга буурч ирсэн. Энэ нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барьж ирсэн. Татварын ачаалал 25 хувьтай байна. Төсвийн орлого эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үед өссөн. Сүүлийн жилд 8.7 дахин өссөн” гэлээ.
 
Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар Оюутолгойн 30 саяын татварын асуудалд тайлбар хзсэхэд Ерөнхий сайд “Оюутолгойгийн асуудал дээр хэлэлцээр эцэслэн шийдэгдэж дуусаагүй тохиолдолд дотоодоос янз бүрийн мэдээлэл гаргахгүй байх хэрэгтэй. Хэлэлцээрийн асуудал нэг тийш шийдэгдэхээр УИХ-ын гишүүдэд мэдээллийг тайлагнана. Оюутолгойн 30 саяын татвар төлөгдөхөө болилоо гэх мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл байхгүй ээ. 30 саяын татвар төлөгддөгөөрөө төлөгдөнө. Асуудал яригдаж байгаа учир үүнээс илүү мэдээллийг өгөх боломжгүй” хэмээв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2015-05-03 08:14:00
    Сайханбилэг ч Муухайбилэг юм аа. Өмнөхөөс илүү харагдахгүй байна шүү.
  • иргэн 2015-05-03 00:41:50
    Манай аж ахуйн нэгжүүд ОЮУТОЛГОЙН ТАТВАР ТӨЛСНИЙ ДАРАА ТАТВАРАА ТӨЛМӨӨР болжээ. Гадны луйварчдаас ДООРД гэж үү???
  • 1958.mn 2015-05-01 08:37:15
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!