Хуулийн салбарын сэтгэл зүйчид зөвлөлдлөө
Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд 2 өдрийн “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. 

Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусалдаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой судалгааг явуулж дүгнэлт, санал боловсруулан удирдагчийг үнэн зөв бодит мэдээллээр хангаж, түүний бодлыг шийдвэрт тусгаж чаддаг байхыг гол зарчмаа болгох ёстой аж. 

Энэ удаагийн сургалт зөвлөгөөн хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид бие биеэсээ туршлага судлах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, практик байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг дахин мэргэшүүлэх, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулагдснаараа ач холбогдолтой болов.

Тус сургалтад Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон МУИС, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиудын эрдэмтэн багш нар, Онцгой байдлын ерөнхий газрын хөдөө орон нутагт ажиллаж байгаа нийт 90 гаруй сэтгэл зүйчид оролцлоо.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-01 07:27:16
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!