НӨАТ-ын босго 50 сая байх нь хэнд ашигтай вэ
Манай улсын 1990 онд Татварын хуулийг баталсан байдаг байна. Үүнээс хойш татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 төрийн хууль батлагдснаас 46 төрлийн хууль хүчингүй болсон байдаг. Харин 55 төрлийн хууль хүчнийн төгөдөр мөрдөгдөж байгаа аж.  Тэгвэл энэ удаад мөн л уг хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлсэн байх. Ингэснээр НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэлэлцэж эхэллээ.

Хууль санаачлагчдын зүгээс манай улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын нэг дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна. Иймээс шинэчлэлийн бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэж байгаа.

Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн хуулийн талаар ААН-үүд хийгээд албаныхан үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт л гэхэд уг хуулийн төсөлтэй холбогдуулан бизнес эрхлэгчид уулзалдсан байх. Тэдний зүгээс хуулийн шинэчилсэн найруулгаар оруулсан зарим заалтууд нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хүлээн авах боломжгүй, бизнесийн орчинг хэт муутгасан хуулийн төсөл хэмээн шүүмжилж байв.
Тухайлбал,  Шинэ хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгож өсгөснөөр эдийн засаг хэрхэн эрчимжих нь тодорхой бус, тэгээд ч тус албан татварын өөрийн мөн чанар, суурь зарчимтай нийцэхгүй байгааг ААН-үүдийн төлөөлөл дуулгаж байгаа. Харин гишүүдийн зүгээс мөнгөний ханш уначихсан энэ үед 50 саяын босго гэдэг бол 10 саяас нэг их ялгарахгүй. Үнэхээр бодит дэмжлэг үзүүлье гэж байгаа бол 150-200 саяын хооронд НӨАТ-ын босгыг тогтооё гэж байв.

Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар НӨАТ-ын хасалтыг зөвхөн “тайлант хугацаанд” худалдан авсан бол бараа, ажил, үйлчилгээнд хамааруулахаар хязгаарлаж байгаа нь борлогдоогүй бараа бүтээгдэхүүнд хасалт тооцох боломжгүй болгон татварын дарамтыг өсгөхөөр байна.
 
Өнөөдрийн байдлаар төсвийн орлогын 85 хувийг бүрдүүлдэг татварын нийт орлогын 34 хувийг бүрдүүлж буй НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүд нь нийт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн дөнгөж 1,25 хувийг эзэлж байгаа нь тус хуулийн хэрэгжилт маш хангалтгүй тоо. Үнэндээ  1998 онд буюу одоогоос 16 жилийн өмнө энэхүү хуулийг батлах үеэр 10 сая төгрөг гэдэг их мөнгө. Харин өнөөгийн нөхцөлд 10 сая төгрөг жижиг, дундчуудыг томрох боломжийг нь хязгаарлаж, хоёр тайлан гаргадаг аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх шалтгаан нь болж байгаа. Тэгвэл НӨАТ-ын босгыг 50 болголоо гээд дээрх байдалд хэр өөрчлөлт орох вэ гэдэг бас л эргэлзээтэй. Хууль санаачлагчдын хүссэн бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчим биелэлээ олно гэж итгэхэд бэрх.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-14 14:54:02
    yun 10% arail bishee hunsnii delguur ajiluuldag bidii orlogiin 15% ashig yum. getel 10%-n tatvar avchihaar yugiin ideh yum be
  • bayaraa 2014-06-03 09:35:29
    NUAT-iig 100-150 say bolgood jijig biznes erhelegchid yumar ch ashig bhgui yagaad gebel :jIshee ni baraa oruulj irsen hun mun jijig uildbertei nuher baraaagaa zarii geed suljee delguuruud ruu ochihoor tanaih NUAT telegch bish bnaa geed baraag ni abahgui
  • Bussines erhlegch 2014-06-03 06:52:25
    Bugd NUAT tologch boliiiii. huvi ni baga 5 ch yum u
  • ÒÝÍÝà ҪР2014-06-03 05:45:13
    ßäàðñàí òàòâàð òºëºã÷人 áîäìîîð þì. ãýòýë äàðàìòàëñààð áàéãààä óëñûí òàòâàð á¿ðäýõ íü áàéòóãàé äàìïóóðàõ äýýðýý òóëààä áàéíà.
  • bi 2014-06-03 04:01:04
    noat-iin bosgo nemne gedeg yamar ch ach holbogdolgui yumaa boliochee.5 HUVI bolgood tom jijiggui avdag bolgovol hamgiin shudarga togtoltsoo sh dee huuli mogmoogchid bugd medej bgaa hirnee yagaad IIM BALAI yum sanaachlaad bdag bnaaaaaaa.
  • tax payer 2014-06-03 03:12:56
    Үйлдвэрлэл худалдаа эрхлэж буй хүн болгон төлж байж л хэн хэндээ хүндрэлгүй татвар байж чадна
  • Business 2014-06-03 03:10:42
    НӨАТ-ын босго гэж яриад хэрэггүй шүү дээ, худалдан авагч болгон төлж байгаа татварыг мөн бизнес эрхлэж байгаа хувь хүн, байгууллага болгон төлчихвөл шударга байх болно! Тэгвэл эрхлэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ хэмжээгээрээ мөн худалдан авалтынхаа ча
  • Иргэн 2014-06-03 03:00:24
    Ноат-г эцсийн хэрэглэгч л тулдуг. Гэтэл буцаалтыг нь том компаниуд авдаг. Уг нь бол эцсийн хэрэглэгчид буцаан олгох естой ш дээ. Нэг ширхэг талхаа авахын тулд бид ноат тулж байгаа. Тэгэхэд бидний тулсун тэр ноат-г компаниуд буцаан авч байгаа нь шудрага бу
  • ААН 2014-06-03 02:07:52
    Бизнэс эрхэлж байгаа бүх хүн төлөөд буцаалтын системээ боловсронгуй болгох хэрэгтэй юм
  • ?! 2014-06-03 01:54:31
    АЛИВАА УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЖИЖИГ ДУНД БИЗНЕС НЬ ГОЛ АЧААГ ҮҮРЧ ЯВДАГ УЧРААС ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХИЙН ТУЛД НӨАТ-ЫН БОСГЫГ 150-200 САЯ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ. ӨНӨӨДӨР 100 САЯ ТӨГРӨГ ГЭДЭГ БОЛ БИЗНЕС ТОГТВОРТОЙ ЯВУУЛАХАД ТИЙМ Ч ХҮРЭЛЦЭХ ЭД БИШ. 100 САЯ = 55