Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцээд  байнгын хорооны хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.

Худалдааны салбар үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбож байдаг эдийн засгийн чухал салбарын нэг бөгөөд тус салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4 хувийг бүрдүүлж, энэ салбарт 152 мянган хүн ажиллаж байгаа ажээ.
Хүн амын хэрэгцээний 70 орчим хувь, түлш, шатахуун 100 хувь импортоор хангагддаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгоод байна.

Өнөөгийн байдлаар  худалдааны харилцааг олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулж байна. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Зарим бараанд экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Патентын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зэрэг бусад салбарын хууль тогтоомжид худалдаатай холбоотой зохицуулалтууд туссан байдаг боловч худалдааны харилцааг зохицуулах нэгдсэн бодлого өнөөг хүртэл байхгүй байгаа юм байна.

Хуулийн төслийг боловсруулах шатанд хилийн чанадад суугаа ДТГ-аас ирүүлсэн 10 гаруй орны худалдааны эрх зүйн зохицуулалтын талаарх танилцуулга, Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд оролцогчдын зөвлөмж, 2012-2015 оны хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн бус байгууллагууд, холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд 5 удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс гаргасан саналыг тус тус хуулийн төсөлд тусгажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-01 08:40:43
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.146
    Мэдэгдсэн Хариулах