Архангайн ИТХ-ынхан Засаг даргаа огцруулах хүсэлт гаргалаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 28-нд Дорнод аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэрээ “Үүнээс хойш Дахин аймгийн Засаг дарга нарыг огцруулах асуудлыг хүлээн авахгүй” гэдгээ хэлсэн билээ. Гэтэл Архангай аймгийн ИТХ-ын нэр бүхий  16 төлөөлөгч Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурцгаажээ.Ингээд түүнийгээ ИТХ-ын даргадаа өргөн мэдүүлсэн байна. 

Уул нь энэ сандал суудлын хэрүүлийг арилгуулахаар Ерөнхий сайд “Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй" хэмээн мэдэгдээд ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцно гэж хэлж байсан. 

Гэтэл дахин нэг аймаг ийнхүү Засаг даргаа огцруулах асуудлыг тавьж эхэллээ.

 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-02 18:43:35
    Ажил сайн хийлээ гэж огцоруулах гэсийм байхдаа. Наад нутаг орныхоо хөгжилийг хараач яасан сохорсон гарууд вэ
  • ЗОЧИН 2015-05-02 07:39:21
    Энэ нэг чадваргүй юмыг огцруулач. алийн болгон ажил хийдэггүй юмсыг өмөөрч, цаг хугацаа болон ажилаа алддагаа болимоор юм.
  • daraakh ni darkhan 2015-05-02 05:55:34
    daraakh ni darkhan
  • зочин 2015-05-02 05:26:17
    АН-ын чадваргүй нөхдүүд баллаж өгч байна аа, газар сайгүй
  • оги 2015-05-02 05:16:10
    танай аймаг сүүлийн жилүүдэд сайхан хөгжиж байна сонгууулын хэнээтэнгүүд л даргаа огцруулдаг байх даа манай аймгийнхан дайрч хот явдаг их сайхан хөгжиж байгаа а...
  • Засаг даргын ажил бол төрийн үйлчилгээг  2015-05-01 15:40:24
    Засаг даргыг халах солих асуудал сандал ширээний хэрүүл биш. Энэ бол ажил явахгүй байгаагийн хэрүүл гэж ойлгох хэрэгтэй. Сайханбилэг ээ?
  • taikhar 2015-05-01 10:57:34
    ene nukhur ogtsrokh xeregtei
  • 1958.mn 2015-05-01 08:42:37
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • аймаг 2015-05-01 08:11:56
    Архангайд хоол идчих газарч байхгүй юм билээ. Үнэн дампуу аймаг
  • PKXNY 2015-05-01 07:01:00
    САЙХАН АЙМАГ МӨРТӨӨ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ДАА. АН-ынхан ч сүүлийн 20 жилд Архангайг баллаж өгч байна даа
    • Нандиа 2015-05-01 07:30:26
      Харин ч сүүлийн 3 жил аймаг эрс хөгжиж байгаа. ардчилсан нам архангайд 20 жил засаглаагүй та андуурч байна сүүлийн 3 жил л засагласан.
  • НУТАГ САЙХАН 2015-05-01 05:50:42
    МАНАЙ АЙМАГ НЭГ Л ХӨГЖӨХГҮЙ БАЙНА . БАЙГАЛЬ НЬ САЙХАН ЮМ . БАНТАН ХУТГАГЧ НАР НЬ ИХ ЮМ .