ББСБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдэд өөрчлөлт орууллаа
Банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлал, стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх, ББСБ-ын эрсдэл даах  чадварыг сайжруулах зорилгоор Хорооны  2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт  тавих журам”-д нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааны үзүүлэлтийг эх үүсвэр татаж төвлөрүүлдэг банк  бус санхүүгийн байгууллагын хувьд тооцож байх, активуудын эрсдэлийн жигнэх хувь хэмжээг тухайн активын төрлөөс хамаарч ялгаатай хувиар жигнэж тооцохоор боллоо.

Цаашид Санхүүгийн зохицуулах хороо банкны үйлчилгээнд хамрагдах боломжгүй нийгмийн хэсэгт бичил санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой банк бус санхүүгийн байгууллагуудыг түлхүү дэмжих бодлого баримтална гэв.

Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлээгүй, “Футур Эволюшион” ХХК, “Юу Бикредит ББСБ”, “Ас Өөдөө ББСБ”, “Санкредит ББСБ”  банк бус санхүүгийн байгууллага, “”Финстар” хадгаламж зээлийн хоршоонд олгосон тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-01 08:46:51
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-01 08:45:57
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!