"Рио Тинто"-оос уу, "Оюутолгой"-оос уу
Монгол улсын уул уурхайн компаниудын эдийн засгийн байдал хүндхэн байгаа гэх. Энэ яриа эдийн засгийн хүндэрсэн үеэс гарах болсон. Тэгвэл “Оюутолгой” компани  300 ажилчдаа халсан нь томоохон асуудлыг үүсгэж, 300 хүн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдлээ.
Энэ бол “Изинис эйрвис” хаалгаа барьснаа зарлаж, мөн тооны хүмүүс ажилгүй болсоныг мэдэгдээд байсан үе. Тэгэхээр Монголын гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай томоохон  компаниуд энэ мэтээр монголчуудад санхүүгийн хүндрэл гээчийг улам бүр мэдрүүлэх болов. Бага цалин авдаг иргэн нь “цалин амьдралд хүрэлцэхгүй байна” хэмээн халаглах зуур олон зуун хүн ийн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа нь хөдөлмөрчдөд жинхэнэ дампуурлыг авчирч байна.

Тэгэхээр хамгийн түрүүнд “Оюутолгой” компани юуны учраас ийм олон ажилчдаа халах болов гэдэг асуулт урган гарч ирж байна.
Мэдээж, үүнд олон талын олон хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой. Нэг хэсэг нь зэсийн салбартай холбоотой, дахин нийт ажилчидынхаа 5-7 хувийг бүтцийн өөрчлөлтөд хамрагдуулна гэх яриа ч гараад байна. Гэхдээ үүнийг Засгийн газартай хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хэлцлүүдтэй ямар ч холбоогүй гэж гэцгээх аж. “Оюутолгой” болон ханган нийлүүлэгч компаниудад улирлын онцлогоос хамаарч,  8-10 мянган хүн ажилладаг аж. Хөрөнгө оруулагч талаас дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт, ханшийн өөрчлөлтөөс хамаарч бүтцийн өөрчлөлт хийсэн хэмээн тус компаний зүгээс хариулсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхны нэгэн уулзтынхаа үеэр  “"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууг дуудаж уулзсан. "Оюутолгой" ХХК биш "Рио Тинто" өөрийн нөхцөл байдлыг хэцүү байна гэж үзээд нэг миллиард долларын хэмнэлт гаргахаар болсон байна. Тиймээс бүх улсад ажиллаж байгаа хүмүүсээс цомхотгол явуулж байгаа гэнэ. Үүний хүрээнд "Оюутолгой" ХХК-иас 300 ажилтнаа халсан гэсэн мэдээлэл өгсөн” гэсэн тайлбарыг хийгээд байна.
Тэгэхээр үнэхээр ажилтнуудаа халсан нь “Оюутолгой” компаниас хамааралтай юу, эсвэл "Рио Тинто"-оос өгсөн заавар уу гэдэг нь эргэлзээтэй облж буй.
Харин энэ асуудлаар хамгийн түрүүнд дуугарах ёстой МҮЭХ хийх ажлаа мартсангүй.
Өмнө нь МҮЭХ-оос ард иргэдийн цалин орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танахгүй байх мэдэгдлийг МҮЭ-ийн холбооноос нийт албан байгууллагуудад уриалж, хүндхэн байсан ч ажлын байрыг хадгалж хамгаалахад анхаарахыг МҮЭХ-оос сануулаад байсан билээ.
 
Тиймээс тус холбооноос “Оюутолгой” компани 300 ажилтанд ажлаас халах мэдэгдэл өгч, салбарын хэлэлцээр, ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хэлэлцээр хийсэнгүй” хэмээн МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд нар мэдэгдлээ.
 
Мөн тэд “Монгол улсын хуулиас давсан шийдвэр гаргаж, дураараа загнаж байгаа энэ байдалд цэг тавих цаг болсон. Өмнө нь ч гэсэн тав арваар нь ажилтанаа халж байсан баримт бидэнд байгаа” хэмээн “хэдийгээр өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч үүнийг даван туулах олон гарц байхад заавал ажлаас халж байгаа нь буруу. Иймээс бид “Оюутолгой” компаний удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна. Хэрэв хэлэлцээ, зөвшилцөлд хүрч чадахгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэдгээ мэдэгдээд авлаа.
 
Арга ч үгүй юм. Монгол Улс төрийнхөө бодлогоор “Ажилтай Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бүхий л байдаг чадлаараа зүтгэж, иргэдээ ажилтай болгоё хэмээн уриалан дуудаж, байхад нөгөө талд эдийн засгийн хүндрэл гэх шалтгаар ажилтнаа цөөлж байгаа нь үнэхээрийн харамсалтай.
 
Г.Аянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-04 01:12:18
    tegeed yag yu heleh geed baigaan? zugeer l ualdverchnii evleliig magtaj baigaa aguulgatai yum uu. eswel oor yum heleh geed baigaa yum uu
  • balan?????? 2014-06-03 12:12:03
    Manai ylas cini ynendee bolohoon baichihaad mengenees eer heneerelgyi tord syysan hymyys ni bainga l syyhed dyydagdaj baidag ylas yndesten yy?ene baigaa tor ni iim arga hereglej eersdeen harin bayjih yhaanaa hehyylen demjin toriin zaanaa tortei tersleheer
  • unen 2014-06-03 12:06:07
    gadniihnii bugsiig doloogood hol yavarai turiin hujaa narin zulbasguud
  • zochin  2014-06-03 06:04:36
    setguulch hun bichsen geheergui l yum bnda. bas tanai ene site chin yasan hogiin boltson yum be. oird oroogui bj bgad orson chin bur hachin bolchijee.
  • догсом 2014-06-03 01:46:10
    рио тинто д болд пизда байгаа биз дээ
  • өвөө 2014-06-03 01:28:43
    хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц, олзворлолтыг дараалалын дагуу хийгдэх ёстой мэдэхгүй гэрээ хийж зөвшөөрсөнөөс гол цөм болсон баялагаа түүхийгээр авто тээврээр гаргаж, хүдрийн баяжуулах технологийн тоног төхөөрөмжийн үнийг хянах чадваргүй гүйцэт
  • ss 2014-06-03 00:52:20
    nil aldaa usgiin