Дорнод аймгийн Булган сумаас Сүхбаатар аймгийн Хулгар багийн нутаг Дармын шанд гэдэг газарт орж ирсэн хээрийн түймрийг унтраах ажил ид өрнөж байна. Түймрийг унтраахаар, Сүхбаатар сумаас 11 бүлэг 132 хүн, ОБХ-ээс 3 бүлэг 36 хүн, Асгат сумаас 3 бүлэг 36 хүн, Баруун-Урт сумаас 2 бүлэг 24 хүн нийт 190 хүн, 24 автомашин ажиллаж байна.
Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл аван хилийн цэргийн ангиас 40 цэрэг, усны машин гаргуулж, аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, ОБХ-ийн дарга н.Энхбаатараар ахлуулан Сүхбаатар суманд ажиллаж байна. Мөн Цагдаагийн хэлтсийн 24 хүнтэй 2 бүлгийг Сүхбаатар сумын төв рүү хамгаалалтад илгээх шийдвэр гарган явуулсан байна.
Түймрийн хувьд хяналтанд авах боломжтой болсон ч салхины хүч, эргэлтийн улмаас дахин алдсан байна. Одоогоор Сүхбаатар сумын төв рүү 10 км, Баруун-Урт хот руу 20 км ойртсон мэдээтэй байна. Салхи 18-20 м/с хүрч зүүн хойноосоо баруун урд чигт хүчтэй салхилж байна. Аймгийн төвийн ААН, албад агентлагуудын эрчүүдийг бэлэн байдалд дуудаж, нэмж дайчилж байна. Одоогоор цаг агаарын байдлаас шалтгаалан түймрийн голомтыг тогтоож дийлэхгүй, ард иргэд, айл өрхийг аврахад анхаарал хандуулан ажиллаж байна.