Хилийн боомтууд гурван өдөр амарна
БНХАУ-д энэ өдрүүдэд Майн баяр тохиож буйтай холбогдуулан манай хоёр улсын хилийн боомт гурван өдрийн турш амарна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 4.3-т заасны дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 3-ныг хүртэл хаагдах аж. Харин агаарын, төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.