“Теди”-г хоёр хуваасан хаалганы учрыг олов
Үүрэн холбооны компаниудын бүтээгдэхүүнээ борлуулах, гар утасны худалдааны хамгийн том төрөлжсөн, байршил сайтай газар бол яах аргагүй “Теди” төв юм. Энэхүү төв нь “Тахь ко” компанийх бөгөөд дотор нь байх гар утасны худалдаа эрхлэгчид хийгээд Мобиком корпораци болон Скайтел группын салбарууд бүгд түрээслэгчид билээ.
Мобикомын салбарын хувьд уг төвийг ашиглалтад орохоос эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Скайтел компанийн хувьд шинэ оны өмнөхөөс эхлэн уг төвд түрээсээр үйл ажиллагаа явуулах болсон юм.
Мобиком компанийн түрээсэлж байсан хэсгийг талыг нь “Тахь Ко” компани буцаан авч, Скайтел компани түрээслэх болсон. 

Тодруулбал, шинэ оны өмнөхөн  Скайтел компани 15 жилийнхээ ойг тохиолдуулан орчин үеийн харилцаа холбооны стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг Теди төв дээр байгуулж, гар утасны үйлчилгээ авахыг хүссэн олон хүнийг урьж залсан. Гар утас худалдаж авах, засуулах, шинэ дугаар авах, гар утасны үйлчилгээг хүртэх гэж зорьж очдог Теди төв дээр Скайтелийн шинэ салбар байгуулагдсанд олон хүн баярлаж, Монголд анх удаа гар утасны төрөлжсөн том төв нээгдлээ хэмээн талархан хүлээн авсан.
Ийнхүү Монголын хоёр том үүрэн холбооны оператор нэг байранд зэрэгцэн оршиж, иргэддээ хүрэх үйлчилгээ улам л хялбар болсон гэж ойлгож болно.

Гэвч Мобикомын удирдлагууд Теди төв дээр Скайтел, мобикомын үйлчилгээний заалыг холбож байсан хэсэгт хана босгох шийдвэр гаргаж хэрэглэгчдийг бухимдуулсаар багагүй хугацааг үдэж байна. Өөрөөр хэлбэл, Мобиком компани тус төвийн нэгдүгээр давхрыг бүхэлд нь түрээсэлж байхдаа нэг давхрын голын халга үргэлж нээлттэй, үйлчлүүлэгчид нь 2 талаас гарч ордог, чөлөөтэй байв.

Харин тус байранд Скайтел компани ирснээр тус төвд хана босож, нөгөө онгорхой хаалга битүү харагдах болсон юм. Ингэснээр иргэд мобикомоос Скайтелруу, Скайтелаас Мобикомруу чөлөөтэй орж чадахаа больж, иргэдийн эрх ашиг хөндөгдсөн гэхэд болно. Үүнд тус төвд түрээсийн үйлчилгээ эрхлэдэг лангуу түрээслэгчдээс эхлээд үйлчлүүлэгчид нь хүртэл таагүйхэн байгаа юм.

Хаалга хаалттай байна
Иймээс тус төвийн 2 операторыг холбосон хаалга нээгдсэн эсэхийг тодруулахаар “Теди”-г зорилоо.
Тус төвийн урд хаалгаар ортол урьдынхаараа үйлчлүүлэгчид их байна. Чигээрээ нэвт гарах явцдаа Мобикомын байрладаг хэсгээр дайрлаа. Ингээд нэвт хойшоо гарч Скайтел компанируу орох гэтэл хаалга нь түгжээтэй байлаа. Иймээс хажууханд зогсох хамгаалагчаас “Скайтел руу энэ хаалгаар орж болохгүй юу. Эсвэл нэвт орох өөр хаалга байна уу” гэж асуутал хамгаалаг залуу “наад хаалга чинь хаалттай. Нээгдэхгүй. Энэ хаалгаар гараад бүр тойроод ор” хэмээн Теди төвийн гарах хаалгыг заалаа. Тэгэхээр хэл ам дагуулсаар удаж буй эл хаалга хаалттай хэвээр байгаа ажээ.

Ийнхүү хамгаалагчийн зааснаар “Теди” төвийн хаалгаар гарч, хойд талаас нь “Скайтел”-ын салбар руу орлоо.
Тус салбарт ороод менежертэй нь уулзаж, мөн л энэ хаалгыг нээх боломж байгаа эсэх талаар тодруулахад, өөрийгөө салбарын менежер хэмээсэн нэгэн бүсгүй “Би энэ асуудлаар мэдээлэл өгөх ямаар ч боломж байхгүй. Манай Скайтелийн төв дээр очиж, удирдлага болон, тэндхийн менежерээс асуу” гэх хариултыг өглөө.
 
Тэгэхээр нь уг асуултдаа хариулт олохоор тус төвийн гурван давхарт байрладаг “Тахь Ко” компанийнхантай уулзахаар дээшээ гарах гэсэн боловч хоёр давхрын хамгаалагч оруулсангүй. Та “Тахь Ко” компанируу орохын тулд нэг давхрын харуул дээр очиж, зөвшөөрөл авна. Өмнө нь уулзах цаг авсан уу, ямар хэргээр явна” гэх зэргээр шалгаалаа. Ийнхүү түүний шалгаасан бүхэнд хариу өгчихөөд харуул дээр очиж ирсэн учраа тайлбарлан тус компанийн менежертэй уулзахаар болсон юм.

Энэ дашрамд хэлэхэд, тус компанийн харуул хамгаалалт маш чанга, орох гарах хаалга нь кодтой ажээ. Сониуч зан хөдлөөд энэ талаар хамгаалагчаас нь лавлатал “Хоёр оператор компанийн асуудлаас болоод сэтгүүлчид салахаа байсан. Мөн түрсээслэгчид ч их хандаж байгаа. Иймээс харуул хамгаалалтаа чангатгаж, хамаагүй хүн оруулахыг хориглосон юм” гэв.
 
Э.Чулуун: Хаалгыг нээх үгүйг Скайтел, Мобикомын удирдлагууд мэднэ
Ингээд гурван давхарт гарч “Тахь Ко” компанийн менежер Э.Чулуунтай уулзаж, дараах тодруулгыг авлаа.

-Танайд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг Мобиком, Скайтел компанийг тусгаарлаад байгаа “хаалга”-ны асуудлаар явна. Энэ хаалгыг яагаад хаасан юм бэ. Үйлчлүүлэгчид болон түрээслэгчдийн хувьд уг хаалга нээлттэй байвал эрх ашигт нь илүү нийцтэй санагдана?

-Энэ хаалгыг нээх үгүйг энэ хоёр компанийн удирдлагууд л мэднэ. Манайх түрээслэг компани бөгөөд хоёр өөр байгууллагад түрээсэлж байгаа шүү дээ.

-Тэгэхээр энэ хаалгыг нээх үгүйг танайх мэдэхгүй гэсэн үү?

-Энэ хаалга гээд яриад байгаа хэсэг чинь энэ барилгын хоёр блокийг холбодог хэсэг байсан юм. Тэгэхээр анх энэ барилгыг барихдаа хоёр блоктой барьсан гэсэн үг. Өмнө нь Мобиком компанийн хувьд анх энэ хоёр блокийг хамтад нь түрээсэлж байсан. Энэ үедээ өөрсдийн үйл ажиллагааг нэгтгэх үүднээс энд хаалга барьж түүнээ нээлттэй байлгадаг байсан юм. Харин одоо энэ хоёр блокийг хоёр өөр тусдаа байгууллага түрээсэлж байгаа болохоор тэр голын хаалгыг түгжсэн.

-Уул нь “нэг иргэн байр түрээслэлээ гэхэд тэр байрныхаа хаалга, ханыг дураараа өөрчилж болдоггүй” шиг санагдах юм. Иймээс танайхаас энэ хаалгыг онгорхой байлгахад анхаарах болов уу гэж бодсон юм?

-Бид энэ асуудлыг ш,ийдэхгүй. Скайтел, Мобикомын удирдлагууд мэднэ. Тэд учраа олж, нээе гэвэл уг хаалгыг нээхэд манай зүгээс ямар ч асуудал байхгүй. гэсэн юм.

Тэгэхээр гар утасны лангуу түрээслэгчид хийгээд үйлчлүүлэгчийн хүсэлтээр уг хаалгыг нээх  үгүйг “Тахь Ко” компани мэдэхгүй, харин үүрэн холбооны Мобиком, Скайтел компанийн удирдлагууд шийдэх ажээ.
 
Г.Уянга
Olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2015-05-02 18:04:50
    Teneg uynga setguulchee hih ajil oldohgui bnu skyteliin menejert ataarhaad bgamu uuriiguu menejer geh ch gh shig hun yamsr ajil hij yavah ni chamd ymar hama bna...
  • хэрэггүй 2015-05-02 05:59:19
    ямар ч утгагүй хэнд ч хэрэггүй юм бичиж суухаар Сүхбаатар аймагт очиж түймрийн дараах байдал газар дээрээ ямар байгааг сурвалжлаад ирээ
  • Утгагүй 2015-05-02 01:32:58
    Хувийн компани хаалгаа өөрчилснөөс гаргаснаас болоод "иргэдийн эрх ашиг зөрчигдсөн" гэнээ!!! Хамаагүй бичих юмаа?
  • Zavgui hun 2015-05-02 00:30:46
    2 uur company geed bgaan bishuu? Haalga bgaa ugui hend hamaa bn, hiih ajilguim uu balai yum
  • залхуу сэтгэлгээ 2015-05-01 11:25:51
    орсон хаалгаараа гараад тойроод ороход уг нь өөрт нь л хэрэгтэй дээ.одоо үед алхахаасаа хүртэл залхуураад 2 компанийг хэрэлдүүлэх болжээ.ккк .улам залхуу болту...
  • ganaa 2015-05-01 07:24:11
    Hen buhamdaad baigaan
  • зочин 2015-05-01 06:44:19
    2 Өөр компани биз дэ
  • Zochin 2015-05-01 05:53:53
    Teneg
  • УЯНГАД 2015-05-01 03:26:04
    Хэнд ч хэрэггүй хог новш бичих юмаа