Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлахыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов
 Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. Бодлогын баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Байнгын хорооны гишүүдээс бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16, найруулгын чанартай 18 санал гаргасныг тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Тухайлахад, “ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын хэмжээг өсгөх замаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх”, “ойг нөхөн сэргээх, ойжуулах, таримал ойг худалдан авах зардлыг дэс дараатай нэмэгдүүлэх”-ээр тусгалаа. Мөн “түймрийн хор хөнөөлийг сурталчлах ажлыг эрчимжүүлж, түймрийг зогсоох шороон зурвас, ойн халз зурвас гаргах зэрэг бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн түймэртэй тэмцэх материаллаг баазыг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх”, “ойн түймрийн аюул бүхий үед эргүүл гаргах, түймрийг илрүүлэхэд сансрын хиймэл дагуул ашиглах, цахим харилцаа, үүрэн холбооны сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулж, түймрийг шуурхай илрүүлж, унтраах” зэрэг заалтыг төсөлд нэмж оруулахаар болов.

Төслийн хавсралтын 2.1 дэх заалтыг “Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход бодлогын зорилго оршино” гэж өөрчлөн найруулахаар болов.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үе шаттайгаар буюу эхний үе шатыг 2015-2020 онд, хоёр дахь үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх юм байна. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлжээ.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-01 12:12:54
    za bolj dee. er ni alivaa salbart mergejliin turshlagatai hyn ajillahad zaaval neg yr dyn garah yum daa.
    202.179.20.64
    Мэдэгдсэн Хариулах