“Саусгоби Сэндс” компанид “Улсын Дээд шүүхэд хандах эрхгүй” гэсэн хариу иржээ
Хоёр ч шатны шүүхээс “Саусгоби Сэндс” компанийг 35.2 тэрбум төгрөгийн татварын торгуулийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Тэгвэл тус компанийн зүгээс татварын торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Улсын Дээд шүүхэд хандаад байсан юм.
 
Улсын Дээд шүүхэд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр дамжуулсан хандсан. Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс өнгөрөгч 29-ний өдөр “компани нь Дээд шүүхэд давж заалдах эрхгүй” гэсэн тайлбартай хариултыг өгсөн байна.
 
Тэгвэл “Саусгоби Сэндс” компаниас “анхан шатны хоёрдугаар шүүх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Дээд шүүх л хариу мэдэгдэх ёстой гэж үзэж 29-ний өдрийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдээд байгаа аж.
 
Хэрвээ Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээвэл дараагийн шатанд давж заалдана хэмээн төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ингэсэн ч шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарахгүй бол татварын торгуулийг төлөх үүргээ хүлээнэ хэмээн компанийн тайланд дурьдсан байгаа аж.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.