"Хан Ресурс" хариу мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан Ресурс” компани хоорондын маргаан улам л даймжирсаар байна. Хан Ресурс компани Монгол Улсын Засгийн газраас 350 сая ам.доллар нэхэмжилж, арбитрийн шүүхэд өгсөн. Харин манай талаас нэхэмжлэлийг цуцлуулахаар хариу нэхэмжлэл гаргасан.

Тэгвэл арбитрийн шүүх асуудлыг хянаж үзээд, “Хан Ресурс” компанийн 350 сая ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шүүх хурал, өмгөөлөгч, үйл ажиллагааны зардлыг Монголын тал гаргах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү зардал нь 100 орчим сая ам.доллар болж байгаа юм.    

Монгол Улсын Хууль зүйн яамнаас “Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүхий л арга хэмжээг авч, давж заалдах болсон” тухайгаа саяхан мэдэгдээд байгаа. Гэвч арбитрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл “Хан Ресурс” компаниас мөн ийм утга бүхий мэдэгдлийг гаргасан байна. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирал Грант Эди “Монголын тал арга ядсан, ойрыг харсан үйлдэл хийж байна. Арбитрийн шийдвэрийг ихэнх тохиолдолд дагадаг. Монгол Улсын Засгийн газар шүүхийн шийдвэрийг дагах уу, эсвэл олон улсын өмнө хүлээсэн үүргээ умартах уу тэдний шийдэх асуудал” хэмээн мэдэгдсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол орныг минь цөлмөж дууслаа 76 эд  2015-06-17 00:42:12
    зочин
  • Baadai 2015-05-01 04:29:37
    Tednii nehemjlehiig huchingui bolgoson uym bol undeslelguigeer mungu nehsen gesen bishuu. Ingesen tohioldold bid omgoologchiin hols tolohgui bizdee, deer unen b...
  • бод 2015-05-01 03:34:15
    Ү.х.э.ж хэвтсэн, дотроосоо хордож үхмэрүүд төрд гарч ирсэн л.а.л.а.р.у.у.д.а.а.с болж улс орон цөлмөгдлөө.
  • LALAR 2015-05-01 02:34:33
    Ene muu gadnii lalaruud davarch bn. Mongold irj bayalagiig ni uhna. Zasgiin gazriig ni shuumjilen. Manaihaniig unen deerelhej bn da. Deer baigaa lalaruud changa...
    • иргэн 2015-05-01 03:20:08
      Зөвшөөрөл лицензээ өгч хайгуул баахан хийлгээд, юм олохоор нь хуурч мурих нь новшийн зан. Хүний мөнгийг хуурч дээрэмдэж авч болохгүй, түүнийг өөгшүүлж болохгүй
  • 1958.mn 2015-05-01 01:40:59
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!