“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордны Их танхимд эхэлнэ
08:00 цагт МСЭ, Монголын Сайтын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордны Их танхимд эхэлнэ.
 
10:00 цагт “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармагийн "Орон сууц, үл хөдлөх хөрөнгө" үзэсгэлэн Мишээл ЭКСПО төвд болно.
 
11:00 цагт Хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, бараанд мэргэжлийн хяналт болон Гаалийн байгууллага хяналт шалгалтаа хамтарсан хэлбэрээр нэг мөр хийх тухай хамтарсан тушаалд МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нар гарын үсэг зурах ажиллагаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд болно.
 
11:00 цагт Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь "Гарааны бизнес-2015" бизнес өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийг МТҮП-ын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх танилцуулга, Инкубаторын компаниудын үзэсгэлэн, танилцуулга, Монголд анх удаа гадаад номоор төрөлжсөн номын "Мэдээллийн төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа, Бизнес уулзалт, МТҮП нь Монголд анх удаа өөрийн байгууллагын өгөгдлөө нээлттэй байршуулсныг албан ёсоор танилцуулах "Монголын нээлттэй өгөгдөл"-ийн танилцуулга, семинар гэсэн чиглэлээр зохион байгуулна. 
 
11:00 цагт "Сэтгүүлч М.Батдорж сан"-аас оюутны дунд зарласан эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа Отгонтэнгэр Их сургуулийн хурлын зааланд болно.
 
11:00 цагт Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа, тоглолтын хуваарийг албан ёсоор зарлах арга хэмжээ Монголын Үндэсний Олимпийн байранд болно.
 
11:00 цагт Тусгаар тогтнолын талбайд "Хэрэглэгч тантай хамт" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Цахилгаан, халуун, хүйтэн ус, дулаан, СӨХ, орон сууцны конторуудтай холбоотой асуудлууд болон бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах явцад эрх ашиг нь зөрчигдсөн иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгөхөөс гадна өргөдөл хүлээн авна. Утас: 91021020
 
12:00 цагт Нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар цахим системээр газар олгох гуравдугаар ээлжийн бүртгэл Хангарди ордны 14 давхарт эхэлнэ. Утас: 91040607, 88112919
 
13:00 цагт  Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөрт зориулсан өдөрлөгийг МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулна.
 
15:00 цагт ШУА-ийн Философийн хүрээлэнгийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвийн эрхлэгч, доктор Александр Сергеевич Железняков “Дэлхийн улс төр, соёл иргэншлийн тогтолцоонд Монголын эзлэх байр суурь” сэдэвт лекцийг ШУА /СТӨ Б корпус/ 3 давхарт уншина.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-01 00:41:50
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!