1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан юм. Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хvн амь vрэгдэж байсан билээ. Жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис vйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширvvсч, бөмбөг тэсэлснээс найман цагдаа амиа алджээ. Бөмбөг дэлбэлж, олон цагдаагийн аминд хvрч, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан байна. Энэ явдлаас хойш нэг их удалгvй 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болган зарлалаа.
Ажилчдын баяр буюу монголчуудын нэрлэж заншсанаар “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болсон юм. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарласан билээ. Ийнхvv “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв. 1990 оны тавдугаар сарын 1 -нд Зөвлөлт Холбоот Улсын удирдагчид, Коммунист Намын дарга нар сvvлийн удаа “Майн баяр”-ын арга хэмжээнд оролцож, vvнээс хойш 1992 онд уг баярыг хаврын, бас хөдөлмөрийн баяр болгон өөрчилсөн билээ.
Германд жил бvрийн тавдугаар сарын 1-нд хэт зvvний vзэлтнvvд, нацистуудын хооронд ширvvн мөргөлдөөн болдог. Өнөөдрийн байдлаар БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос гэх мэт социалист, коммунист орон энэ баярыг тэмдэглэж байна.
Харин манай улс Орос “ах нар”аа дууриан 1922 онд анх энэхүү баярыг тэмдэглэж байсан ч сүүлийн жилүүдэд тэмдэглэхээ больсон юм.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn