Г.Мандахнаранд авдар дүүрэн мөнгө бэлэглэжээ

Тавдугаар сарын 31-ний билэгт сайн өдөр МУГТ Г.Мандахнаран төрийн цолны хүндэтгэлийн цайллагаа хийжээ. Энэхүү цайллагад ирсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүд түүнд авдар дүүрэн мөнгө бэлэглэсэн байна.

Олимп, дэлхий тивийн аваргын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг төрөөс урамшуулсан шагналын мөнгөний дээжээсээ цуглууллан энэхүү эрдэнэсийн авдар буюу мөнгөөр бялхсан авдрыг өгөхдөө "алтан медалиар дүүргээрэй, амжилт бүтээлээр дүүргээрэй, мэдлэг оюунаар бялхаагаарай, мөнхийн аз жаргалаар цалгиулаарай... Энэ мөнгө хэзээ ч дуусахгуй мөнгө... Учир нь найз нар чинь, дүү нар чинь, багш нар нь чамд хамгийн сайханыг ерөөж, хүслээ шивнэж хуйлсан юм шүү. Гал голомтонд чинь хүндтэй байр эзлэж, сайхан бүхний ундарга болох болтугай" хэмээн ерөөсөн гэнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.