Байнгын хороогоороо Дархадын хотгорт зугаална
Манай УИХ-ын гишvvд, эрхэм хууль тогтоогчид өөрсдийгөө амрааж, жаргаах талаар мөн ч адтай сэргэлэн сэтгэдэг нь өчигдрийн Байгаль орчин, хvнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны vеэр жигтэйхэн яруу тодорхой нотлогдсон. УИХ дахь толгой баячуудын нэг Л.Энх-Амгалан гишvvн Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт 300 гаруй нуур, гол байснаас 100 гаруй нь ширгэж, 200 болж багассан төдийгvй цөлжиж эхэлсэн тухай дурдангуут жигтэйхэн ажил хэрэгч саналууд ар араасаа хөвөрч, цөлжилттэй тэмцэх хөтөлбөр батлахыг Д.Оюунхорол сайдаас шаардаж эхэлсэн.

Тэгж байтал хааяа нэг дуулиантай vг хэлж, хөөрхөн асуудал vvсгээд байдаг Байгаль орчин, хvнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Сv.Батболд “Дархадын хотгорт Байгаль орчин, хvнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг зохион байгуулъя” гэж хэлсэн нь залхуутай гэгч нь хуралдмар болж суусан нөхдийнхөө нvдийг сэргээж, сэтгэлийг нь хөгжөөгөөд авна лээ. Мэдээж УИХ-ын гишvvн ч гэсэн хvн л юм болохоор Хөвсгөлийн сайхан байгаль, тэр дундаа Дархадын хотгорт тусгай онгоцоор сvнгэнvvлэн очиж хуралдсан болоод дараа нь сайхан амрахыг хvсэхгvй хvн гэж усан тэнэг л биш бол байхгvй нь мэдээж. Манай эрхэм гишvvд ээ гэж. Мөн ч адтай сэргэлэн хууль тогтоогчид шvv, нээрээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2015-04-30 20:09:15
    edgeer nohdiin ene huraldaand zoriulj heden togrogiin zardal garahiig tootsoolj ard tumend medeelehiig ih hurliin tamgiin gazraas shaardaj baina.
    112.72.13.54
    Мэдэгдсэн Хариулах