Банкууд валют худалдан авах санал ирүүлсэнгүй

Өнөөдрийн  гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдах, худалдан авах санал ирүүлээгүй болно.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 31.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Засгийн Газар. 2015-04-30 11:28:20
    зарахад бэлэн 6000 байрыг чинь би 0,00000001 төгрөгөөр авья болох уу, гэхдээ мөнгийг нь 50 жилийн дараа дансанд чинь хийх болно. Засгийн Газар.
    103.229.120.127
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭН 2015-04-30 07:51:31
    Тэр зарахад бэлэн 6000 байрыг чинь 00 төрөгөөр авья Үнүй бол хохь чинь
    202.126.91.90
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-30 07:09:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.195
    Мэдэгдсэн Хариулах