“Би Жи Би Жи” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргажээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын хэмжээнд зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцуулж, авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас энэ сарын 13-24-ний хооронд хийсэн шалгалтаар 33 барилга зөрчилтэй баригдаж байгааг тогтоосон байна. Эдгээр барилгууд нь архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байжээ. Зөрчилтэй барилгууд дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй есөн барилга багтсан байна. Дээрх 33 барилгаас 16 барилгын ажлыг бүрэн зогсоох, газрын эрхийг цуцалж, газар чөлөөлөх, бичиг баримтын бүрдэл дутуу 17 барилгын ажлыг зөрчлөө арилгах хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн 200 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны, 3-р хорооллын 16 дугаар байрны асуудлаар 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.

Захирамжинд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн “Би Жи Би Жи” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналаа боловсруулж энэ сардаа багтаан танилцуулахыг өмчийн харилцааны газрын Ш.Төмөрбаатарт үүрэг болгосон байна. Мөн барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагуудад даалгасан юм.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-30 03:27:34
    тэгээд өөрөө нэр цэвэр үлдвээ хөөрхий
    182.160.43.11
    Мэдэгдсэн Хариулах
  • orshin suugch 2015-04-30 03:21:46
    ardchilsan namiin darga nar yagaad barilga barih zuvshuurul ugdug bainaaaaa
    112.72.13.116
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-30 02:49:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-04-30 01:54:32
    11-r horoolold 5-r bairnii urd bas yag iim gazar uhsan barilga nuhee uhaj baina ene talaar arga hemjee abaasai
    202.179.20.122
    Мэдэгдсэн Хариулах
    • Хотын мэр Үүлбаатар-т 2015-04-30 08:39:18
      Жуковын буудлын Миний дэлгүүр урагшаа өргөтгөл бариад одоо өмнөх явган хүний замын хавтанг хуулж байна. Зогсоол болгох нь уу. Явган хүн хаагуур явах юм бол.
      103.11.193.186
      Мэдэгдсэн Хариулах