Зорчигч тээврийн нэгтгэл компаниас халагдсан ажилтнууд өлсгөлөн зарлахаар болсон талаар мэдээлэл хийнэ
09:00 цагт НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
09:00 цагт хоёр жил тутамд нэг удаа болдог Эрүүл мэндийн салбарын Үйлчилгээний ажилтны Улсын 3-р зөвлөлгөөн МҮЭСТО-д эхэлнэ.
 
10:30 цагт Ерөнхий боловсролын сургуульд суралцлагч хараагүй хүүхдүүдэд зориулан Азийн Хөгжлийн Банкны ажилчдын хандив болон Канад Сангийн дэмжлэгтэй брайль хэвлэлийн төвийн хүчин чадлыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж төслийн хүрээнд 13995$-ийн өртөг бүхий брайль, крилл, зурган мэдээллийг гурвалсан форматаар гаргадаг хэвлэгч машиныг хүлээж авах ёслолын үйл ажиллагаа Хан-Уул дүүрэг дэх Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн “В” корпуст болно.
 
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг “хар жагсаалт”-ад оруулах тухай Монголын Оюутны Холбооноос мэдээлэл хийнэ.
 
11:40 цагт Гандантэгчэнлин хийдэд билгийн тооллын шинийн 12-ны "Майдар эргэх ёслол болно.
 
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Зорчигч тээврийн нэгтгэл компаниас халагдсан ажилтнууд өлсгөлөн зарлахаар болсон талаар болон удирдлагуудынхаа хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт Нийслэлийн цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулагдах "Хүний эрх-Хүүхдийн эрхээс" сэдэвт илтгэлийн уралдаан Багш хөгжлийн ордны 202 тоотод болох болно.
 
14:00 цагт Уран зургийн галерейд  Польш улсын Вроцлав хотын Дүрслэх урлагийн академийн багш, оюутнуудын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
 
14:00 цагт “Нийгмийн даатгалын үндэсний тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлсэний 20 жилийн ой”-д зориулсан баярын хурал, зөвлөлдөх уулзалт, хүндэтгэлийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болно. Хуралд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, НДҮЗ-ийн дарга С.Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Д.Ганбаатар, НДЕГ-ын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасан болон хамтран ажиллагч түншүүд, албаны бусад төлөөлөгчид, Нийгмийн даатгалын салбарын үе үеийн төлөөлөл оролцоно.
 
15:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд “Цемент сав баглаа боодлын өнөөгийн байдал болон цаашдын зорилт” уулзалт-хэлэлцүүлэг болно. Энэ уулзалтанд Цемент үйлдвэрлэгчид, Барилгын хөгжлийн төв, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо болон Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд оролцож цементийн стандарт, сав баглаа бодлын стандартын талаар танилцууллага хийж хэлэлцүүлэг хийнэ.
 
18:00 цагт Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс МУ-ын Хууль Зүйн Яамны санаачлага, дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн хамтарсан “ҮЛ ҮЙЛД!” медиа үзэсгэлэнгийн нээлт “Улаан гэр” галерейд болно.
 
21:00 цагт БГД-ийн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажилтай танилцах арга хэмжээ болно. Баянгол дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн гэр хорооллын гэрэлтүүлэгтэй танилцах үйл ажиллагаанд үйлчлэх автобус БГД-ийн Засаг даргын Тамгын газраас явна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-30 02:52:20
    За та нар болио. Идэж ханаач. Юманд хэмжээ бий.120 мянган төгрөг хийчихээд компанидаа 40 мянгыг тушааж байх жишээтэй иддэг биз дээ.
  • 1958.mn 2015-04-30 02:50:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!