
Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Замби Улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Роберт Сичинга-г өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тодорхой түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсанаас гадна далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй асуудал, хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах нэгдсэн арга замыг тодорхойлох, транзит тээврийг зохистой хөгжүүлэх туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.
Замби Улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Р.Сичинга нь Монгол Улсын Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн албанаас хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хуралд оролцож буй юм.