Он гарсаар хүн боомоор өвчилсөн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Он гарсаар хүн боомоор өвчилсөн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг 29 настай Н гэгч эрэгтэй энэ сарын 21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Түүнээс шинжилгээ авч, энэ сарын 23-нд Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ. Тэгвэл Зооноз  өвчин судлалын үндэсний төвд  илгээсэн сорьцын шинжилгээгээр боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна. 

Харин тус сумын Засаг дарга 24-ний өдөр  А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.