Бизнес эрхлэгчид хяналтын хуудсанд ам сайтай байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үйл ажиллагаандаа шинэчлэл хийж Хяналтын хуудсыг бүх салбарт нэвтрүүлэн ил тод хяналтын тогтолцоонд бүрэн шилжээд байна. Хяналтын хуудас үр дүнгээ өгч байгаа эсэх талаар Дэлхийн банкны бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Хүнсчдийн холбоо хамтран энэ оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд судалгаа хийжээ.

Судалгаанд нийслэл, орон нутагт сүү, мах, газар тариалан, жижиглэн худалдаа, хоол, хүнс зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 304 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд 92 хувь нь Хяналтын хуудас нэвтэрснээр шалгалт илүү тодорхой болж дарамт багассан гэж хариулсан байна. 54.8 хувь нь дарамт багассан, 37.65 хувь нь хяналт шалгалт ойлгомжтой, оновчтой болсон гэсэн бол  10.75 хувь нь илүү хүнд сурталтай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар урьдынх шиг өөрийн үзэмжээр шалгалт хийхээ больсон, бизнес эрхлэгчид байгууллагадаа Хяналтын хуудас ашигладаг болсноор байцаагч нарын зүгээс тавьдаг шаардлагыг бүрэн мэддэг болсон гэж хариулсан байна. Хяналтын хуудас нэвтрүүлсэн нь бүх салбарт ялангуяа хүнсний хяналтад гарсан маш чухал дэвшилтэт алхам гэж үзжээ. Улсын байцаагчдын мэдлэгийн түвшин хангалттай гэж 64.40 хувь, байцаагчид хяналт шалгалт хийхдээ нөхөрсөг ханддаг гэж 75.5 хувь нь хариулсан байна.

Дэлхийн банкны бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци нь хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. 100 гаруй улсын аж ахуйн нэгжтэй хамтран ядуурлыг бууруулж, хамтдаа хөгжихийн төлөө ажилладаг. 2014 онд хөгжиж байгаа орнуудын хүн амын амьдралын түвшинг сайжруулах зорилгоор 22 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ. 


Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Битгий инээд хүргэ 2015-04-30 01:18:02
    Бизнэс эрхлэгчид хэзээ ч хаана ч хяналтын хуудас битгий хэл хяналтын байцаагчид чинь хайртай дуртай байсан түүх үгүй
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-29 09:04:06
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.21
    Мэдэгдсэн Хариулах