Үндсэн хууль зөрчсөн зарим хуулийн холбогдох заалтыг түдгэлзүүлэв
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв..
 
Шүүхийн захиргааны тухай хуульд, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулахаар; мөн хуульд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаар; дээрх үнэлгээ, дүгнэлт нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байж, тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлахаар; түүнчлэн шүүгч нь шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авахаар;  уг нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарахаар тогтоосноороо шүүгчийн хараат бус байх зарчимд халдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үүрэгт үл хамаарах зохицуулалтыг бий болгон улмаар шүүгчийг чөлөөлөх, огцруулах тухай Үндсэн хууль зөрчсөн, мөн шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг үнэлэх үндсэн зорилтоос хазайсан зохицуулалт болсон байна.
 
Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huulich 2015-04-30 01:13:49
    jervis hooson tolgoitoo chi ooroo delhiigees zail. yadahdaa ulger unshij zov bichij sur
    122.201.20.118
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2015-04-29 16:17:15
    Ene durakuudiig bugdiig ni tetgevert ni zailuulaach!!!!!!!!!!!!!!!
    122.201.22.251
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-29 09:04:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.21
    Мэдэгдсэн Хариулах