Эрүүл мэндийн байгууллагуудаас 546 зөрчил илэрчээ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 87 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг шалгахад 564  зөрчил илэрчээ. 

ОБЕГ-ын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт уг шалгалтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 01-24-нд зохион байгуулжээ. Дээр дурдсан 564 зөрчлөөс газар дээр нь 109 зөрчлийг буюу 19.3 хувийг нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 61, мэдэгдэл 18, танилцуулга гурвыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн "Сэрсан димэд" ХХК, "Бум Энэрэл" ХХК-ийн эмнэлгийг тус бүр 250.000 төгрөгөөр, "Зүтгэх найдвар" ЗБН-ийн эмнэлгийг 100.000 төгрөгөөр, нийт 3 субъектыг 600.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 87 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг шалгахад 564  зөрчил илэрчээ. 

Б.Сансар
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-29 09:05:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.21
    Мэдэгдсэн Хариулах