Ойн түймэр Чернобылийн цөмийн станц руу ойртож байна
Чернобылийн цөмийн цахилгаан станцыг тойрсон хорио цээрийн бүсэд гарсан түймэр 400 гаруй гектарыг хамран газар авч байна. Улмаар түймэр цөмийн цахилгаан станцын нуранги руу 20 км хүртэл ойртсон тул Украйны Ерөнхий сайд Яценюк онц байдлын комиссын яаралтай хуралдаан зарлав. Мөн Үндэсний гварди, ДЯЯ-ны анги нэгтгэлүүдэд түгшүүр зарлан бэлэн байдалд оруулсан байна. Түймэр цацраг идэвхит нурангийг тойрсон хаалт хучилтыг нураавал бүс нутаг ихээхэн эрсдэлтэй тулгарна. Иймд Украйны эрх баригчид түймрийг цаашид газар авхуулалгүйгээр унтраахад шаардлагатай бүх арга хэмжээг авахаар хичээж байна. Украйны ДЯЯ-ны тэргүүн Киевт байгуулсан шуурхай штабт ажиллаж байгаа бол Ерөнхий сайд Яценюк аврагч, гал унтраагчдын хамт түймрийн голомтын орчинд ажиллаж байгаа аж.
 
Үүнээс өмнө Чернобылийн цөмийн цахилгаан станцын дэлбэрсэн реакторыг тойруулан шинэ хаалт хучилт барихад Европын холбооноос Киевт 70 сая евро гаргахаар болсныг Европын холбооны комиссын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдсэн юм. 100 метрийн өндөртэй тусгай хаалт хучилтыг 2017 оны 11-р сард барьж дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт энэ хучилтыг барихад 2,15 тэрбум евро шаардлагатай гэж тооцсон, одоо барих ажлыг дуусгахын тулд ахиад 615 сая евро шаардлагатай байгаа аж.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-29 05:58:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.21
    Мэдэгдсэн Хариулах