Налайхын Засаг дарга Х.Болдбаатарыг АТГ-аас шалгаж эхэллээ
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх мэдээллийг Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгээс хийсэн. Улмаар АТГ-т өгч шалгуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ дагуу АТГ-аас хяналт шалгалтыг хийж эхэлсэн болов уу.

Мөн аудитын шалгалтаар тогтоосон зарим асуудал ч АТГ-т шалгагдах үндэслэл болсон байж магадгүй. Тодруулбал,  2013, 2014 онд 89 иргэнд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулалгvйгээр газар олгосон. Мөн аж ахуйн нэгжид олгосон 241 га газрын дуудлага худалдааны анхны vнэ болох 17.112 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрvvлээгүй  хэмээн актийг тавьжээ. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-04-30 01:19:54
    Энэ хүнд гараа. Жилд 30-40 удаа гадаадад томилолтоор явсан гээ биз дээ.
  • зочин 2015-04-29 23:38:48
    С.Отгонбаяр нам дамжиж явдаг нэгэн.Хүний мөс муутай.АН ялангуут АН,Дүү С.Амарсайхан нь МАН,дүү Эрхэмбат нь МАХН-д элсэж,хэн нь ялсан тэнд.Онигоо.
  • зочин 2015-04-29 08:43:55
    за мэдэхгүй дээ хөөрхий юу болдпог юм байгаа. үнэн мөнийг нь олоосой билээ дээ
  • 1958.mn 2015-04-29 06:06:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!