21 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргав
Дархан-Уул аймгийн харьяат 25 настай Б.Мөнхбат гэгч нь 2014 оны долдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь авах зорилгоор хоолойг нь боож амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах /, 126 дугаар зүйлийн 126.1 Хүчиндэх/- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 7 дугаар шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Мөнхбат-д Монгол улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар  3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Б.Мөнхбат-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим хэсэг болох  1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож  чанга дэглэмтэй  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бас 2015-08-28 06:25:21
    Ер нь буудаж яагаад болдоггүй юм бэ. Эрхэм ерөнхийлөгч өө Хүчиндэх, хүн алах нь аль аль нь цаазын ялтай шүү дээ. Монголд цааз үгүйлэгдэж байна.
    150.129.142.43
    Мэдэгдсэн Хариулах