Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран өнөөдөр /2015.04.28/ 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгааг хэлээд гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэлбэрт шилжих болсныг онцлон жишээ баримттайгаар ярилцсан юм. Орон нутгийн төлөөлөгчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, сум, багийн Засаг дарга нарын үүрэг, хохирогчид үзүүлэх үйлчилгээний асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр гарсан саналыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлж байсан юм.

21 аймагт зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, С.Одонтуяа нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, саналаа хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-28 09:25:56
    Нөхрөө байр, машин бүр эцэгийн нь хөөргийг хүртэл аваад гэрээсээ хөөж гаргасан эхнэр гэр бүлийн хүчирхийлэл хийсэн хүн мөн биз дээ. Зальтай эмэгтэйчүүд олон бн...
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах