Төрийн албан хаагчдын тоо гурван жилийн дотор 30 мянгаар нэмэгдсэн
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулан төрийн албан хаагчдыг хууль бусаар үндэслэлгүйгээр халж буй асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар болсон. 

Гэвч  уг сонсголыг 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамнаас халагдсан гэх цөөн тооны албан хаагчдын хүрээгээр хязгаарлаж, гагцхүү улс төрийн намын харьяаллаар яамдыг сонгож, алагчилсан байдлаар асуудалд хандаж байна хэмээн Төрийн алба хаагчдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Тэд мэдээллийн үеэр манай улс 2011 онд 148.781 төрийн албан хаагчтай байсан бол 2014 онд 183601 болж, сүүлийн 3 жилд 30 орчим мянган албан хаагчаар төрийн алба нэмэгдсэн гэдгийг дуулгаад төрийн албаны энэ тогтворгүй байдал  үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан "Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх" тухай дотоод аюулгүй байдлын үндэс сулрахад хүргэж болзошгүй хэмжээнд хүрээд байна гэсэн юм. 

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол 2012 онд энэ тоо 15 мянга, 2013 онд 18 мянга, 2014 онд 21 мянга болж эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 45 мянган төрийн албан хаагчийг "бужигнуулсан” нь ямар хэмжээнд Монголын төр тогтворгүй болсны шууд илэрхийлэл хэмээн тус холбооныхон үзэж байгаа аж. 

Мөн 2012-2014 онд 18 мянган албан хаагч "өөрийн хүсэлтээр”, 16 мянган албан хаагч "өөр ажилд шижсэн" гэх шалтгаанаар төрийн албанаас гарсан атал эсрэгээрээ 30 орчим мянган хүнээр төрийн албан хаагчийн нийт тоо өссөн байгаа нь хир хэмжээнд хөдөлгөөн орж, данхайсныг  харуулж байна гэлээ. 

Ийнхүү төрийн мэргэшсэн албыг бужигнуулахад гол нөлөөлсөн зүйл нь НАлтанхуягийн Засгийн газрын 2012 оны 26 тоот төрийн албанд дурын шалгалт өгөөгүй иргэнийг "түр орлон гүйцэтгэгч"-ээр тавих боломжийг нээж өгсөн, Үндсэн хууль, хууль зөрчсөн журам байжээ.Чухам  энэ журмын гор өнөөдөр ч дуусаагүй бөгөөд эдүгээ тийнхүү хууль бусаар томилогдсон 560 орчим удирдах албан тушаалтан байгааг  Төрийн албан хаагчдын холбоо 2014 сануулж, нэн даруй эдгээр хууль бус хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байсан аж.  

Дээрх журмаа НАлтанхуягийн Засгийн газар 2013 онд Үндсэн хуулийн Цэцээр маргаан үүсгэж шийдвэрлэхийн урьд өдөр хүчингүй болгосон хэдий ч хууль бусаар томилогдсон хүмүүсээ одоо ч хэвээр ажиллуулсаар байгаа аж.Тухайлбал, Хөдөлмөрийн сайдын шийдвэрээр халагдсан гэх хүмүүс нь дээр дурдсан Үндсэн хууль зөрчсөн шийдвэрээр алба хашиж байсан “түр орлон гүйцэтгэгч" нар байгаа гэнэ.

Иймд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо төрийн албаны тогтвор суурьшил, халаа сэлгээтэй холбоотой асуудлыг дээрх гурван  яамаар хязгаарлалгүй, 2012 оноос хойш хууль бусаар халагдсан 20-30 мянган хүний хүрээнд дүгнэлт хийж, бүх яамд, агентлагийн төлөөллийг оролцуулан, асуудалд улс төржсөн, нэгнээсээ хариу авах гэсэн өнцгөөс бус Монгол төрийн дархлаа, залгамж чанар, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс голч байр сууринаас хандаж шийдвэрлэхийг хүсэж, бас шаардаж байгаагаа дуулгалаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kk 2015-04-29 02:37:28
    60 ajitantai baiguullagad 2 orlog zahiraliin oron toog bii bolgoj humuusee tomilj bgaa sh dee. AN MAN-aasaa ogt yalgaagui gedgee ard tumnii dund shuud batlsn
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах
  • харамсах 2015-04-28 15:25:53
    МАН сөрөг хүчин байх үедээ энэ бүхнийг таслан зогсоох талаар шийдвэртэй алхам хийж чадаагүй.АН яаж тэмцэж байгааг хараад МАН гишүүдээс уучлалт гуях нүүргүй бай ...
    202.179.11.202
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2015-04-28 12:20:16
    Darga , nariin bichig. erxlegch niileed xool ,ytasnii möngöö oloxiin tyld xyyramch jijvvr .tsewerlegch .xamgaalagch gesen ajiliin too gargan tsaling ni idd...
    79.226.81.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-04-28 08:59:28
    Орон тоо илүүдэлтэй байхад Адьшаа хуулийн зөвлөх, жижүүр төслийн ажилтан гэх мэт олон орон тоог нэмсэн олон хүнийг ажлаас халуулсан үүнийг шалгах хэрэгтэй
    183.177.98.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-28 08:08:31
    УБ хотын эрүүл мэндийн төвүүдэд ч гэсэн хэрэгтэй эмч мэргэжилтэн хүрэлцээгүй байхад эдийн засагч, чанарын менежер туслахтай, нийгмийн ажилтан зэрэг илүүдэл байх...
    124.158.125.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-28 07:46:15
    12 онд АН засгийн эрх аваад төрийн албыг бужигнуулж өгсөн дөө, мөн ч олон гэмгүй ажлаа хийж байсан хүмүүс хоолгүй болсон, АН-ын гай дуусахгүй, сонгохгүй дахиж...
    122.201.21.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Худалч СБ 2015-04-28 06:47:55
    Сайханбилэг ЗГХЭГ-н дарга байхдаа терийн албан хаагчдын тоо огт нэмэгдэхгуй гээд байсан биздээ
    122.201.31.73
    Мэдэгдсэн Хариулах