Занданшуулсан шарилыг сурталчлан таниулахад 164 сая төгрөг зарцуулна
СХД-ийн айлын хашаанаас олдсон Занданшуулсан шарил нэлээдгүй шуугиан тарьж байсан нь саяхан. Эл асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон билээ.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс олдсон занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • i 2015-04-28 16:26:40
    vhsen i hoino ch amar a vzdeggvi ysan viltei amitan be
  • Батаар 2015-04-28 16:25:43
    өвөг дээдсийнхээ шарилд гүрвэлийн чулуужсан яснаас бага анхаарч байгаа үндэстэн өв уламжлал газар шороо гэж ярихаа болих хэрэгтэй.
  • Zo 2015-04-28 13:43:45
    mash zub
  • үнэн ядуу сэтгэх юм аа 2015-04-28 10:53:51
    хөрөнгө гаргах нь зөв гэхдээ наад сурталчилгаагаа хятад орос балба энэтхэгт хийгээчээ элчин сайдын яамдууд юу хийж суудаг юм бэ ...
  • сүсэгтэн 2015-04-28 09:15:15
    Нөгөө ул боов шар тостой цай зөөлгөж иддэг гандан, лам нар яагаад дуграхгүй хандив өргөхгүй байна. Яг зөөх болохоор нь үнэгүй боовоо идэх гээд хүлээгээд байна у...
  • Хүн чанар 2015-04-28 09:06:28
    Монгол сайхан лам хүний цогцосыг яах гэж гаргаж ирсэн юм бэ. Буцааж байранд тавих хэрэгтэй. Танай аав ээжийн чинь шарилыг гаргаад ирвэл борц гээд хаячих уу
  • цэнгэл 2015-04-28 08:27:32
    монголчууд минь та нар эрүүл үү бяцхан жаахан үрс чинь цэцэрлэг байхгүй бүлтэгнэж байна цаана чинь 160 саяаараа ядаж ганц цэцэрлэг барьчих л даа тэгвэл буян бол...
  • Зочин 2015-04-28 07:33:02
    Ухаж гаргасан шуналтнаар төлбөрийг нь гаргуулах хэрэгтэй. Мэдээлэл өгч ухахгүй хамгаалалтанд авахуулах байсныг төсвийн мөнгө зарцуулах хэрэггүй.
  • dfasf 2015-04-28 07:09:46
    МАНАЙ ХӨЛДҮҮ МОНГОЛЧУУД ИТГЭЛТ ХАМБА ГЭЭД Л ҮХСЭН ЛАМЫН ШАРИЛ ҮЗЭХ ГЭЖ ИХ МӨНГӨ ЗАРЖ БАЙСНААС ҮҮНИЙГЭЭ ОЧИЖ ҮЗСЭН НЬ ДЭЭР АДИЛХАН Л ҮХСЭН ЛАМ БАЙГАА БИЗ ДЭЭ
  • mongol 2015-04-28 06:56:55
    энэ нэг борц болсон цогцосын юуг нь хамгаалдаг байнаа.
  • мөнгө 2015-04-28 06:03:11
    Динозаврын араг ясаар мөнгө иддэг байсан бол одоо шарилаар хүртэл мөнгө угаадаг болсон уу, Даландавхарт ч их мөнгө байгаа байх даа.
  • зочин 2015-04-28 05:49:27
    эд нар нээрээ үнэндээ мөнгө идэх аргаа арай дэндүү хийцгээж байна. яахаараа 164,0сая болдог юм вэ. 164000 төгч орохгүй ш дээ хулгайчуудаа
  • ЗГ-т 2015-04-28 05:49:07
    хямраад байгаа л гээд байдаг. Ийм зүйлд ийм олон сая төгрөг зарцууулах хэрэг байна уу
  • Зочин 2015-04-28 05:46:57
    Яахаараа 164,0 сая төгрөг ордогийн ийм юманд. Аваачиж булаад болоо биш үү ,Мөнгө идэх аргаа хайхчих юмаа новшнууд ...........
  • kk 2015-04-28 05:39:14
    bas neg mungu ideh helber...usreel 5say tug oroh bh kkk