Явган аялагчид  60 хоногт, 1668 км зам туулна
Монголын спортын холбоодоос vйл ажиллагааг нь тогтмолжиж, нийтийн биеийн тамир спортыг бvх насны иргэдэд сурталчлах, хөгжvvлэх, спортоор идэвхтэй хичээллэгчдийг урамшуулан дэмжих талаар ихээхэн идэвх чармайлттай, байнгын vйл ажиллагаа явуулдаг холбооны нэг нь Монголын Адал явдалт, спорт аяллын холбоо билээ. Энэ холбоог олон жил удирдаж, Монголд адал явдалт спорт аяллыг хөгжvvлэхэд ихээхэн хvчин чармайлт гарган ажиллаж байгаа тус холбооны тэргvvн Б.Жияндоржийн оролцоо, дэмжлэгтэйгээр 10 гаруй хvний бvрэлдэхvvнтэй ахмад аялагчдын баг Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны бор толгойгоос хамгийн хойд цэг Монгол шарын даваа хvртэл 1668 км замыг 60 хоногт туулах томоохон явган аялалд гарахаар өчигдрийн морин цагт Чингисийн талбайд цуглаад байхад нь уулзаж дараах сурвалжлагыг бэлтгэв.

Монгол орноо босоо тэнхлэгийн дагуу нэвт туулах энэхvv явган аялагчдын “Алдар толгой” багийн бvрэлдэхvvн гурван эрэгтэй, долоон эмэгтэй аялагчаас бvрдэж байгаа ажээ.

“АЛДАР ТОЛГОЙ” КЛУБЫН АХЛАГЧ Ж.ОЮУНТУЯА: МАШ ТУРШЛАГАТАЙ АЯЛАГЧДААР БАГАА БVРДVVЛСЭН

-Та өөрийгөө товчхон танилцуулахгvй юу?


-За би явган аялагчдын “Алдар толгой” клубын ахлагч, спортын мастер, улсын шvvгч Ж.Оюунтуяа гэж хvн байна. Миний хувьд 2004 оноос хойш спорт аялалаар хичээллэж, өнгөрсөн хугацаанд Монгол орныхоо олон сайхан байгалийн vзэсгэлэн бvрдсэн нутгаар аялаж байсан.

-Ер нь явган аялсан замынхаа км-ыг ойрол­цоогоор гаргаж vзсэн vv. Олон мянган км гарах байх даа?

-Тэгэлгvй яах вэ. Өнгөрсөн хугацаанд холын аялалд нэлээн хэд явсан. Явсан замаа саяхан тооцоход 5000 км гарчихсан байна лээ. Урьд нь 2009 онд Завхан аймгаас Улаанбаатар хvртэлх 1160 км замыг 38 хоногт туулаад ирж байсан. Тvvнээс гадна Асралт хайрхан, Хагийн хар нуур, Горхи Тэрэлж гээд маш олон газраар явган аялсан.

-Энэ удаагийн аяллын онцлог нь юу вэ?

-Энэ удаагийн холын аялалын гол онцлог нь дан ахмад, тэтгэврийн настнуудаас багаа бvрдvvлсэнд оршиж байна. Мөн аялалынхаа маршрутыг маш нарийн тогтоож, өдөрт 20-35 км алхах тооцоо гаргасан. Хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд аялалын замаа дуусгана.

-Багийн бvрэлдэхvvнд багтсан аялагчдаа товчхон танилцуулахгvй юу?

-Манай багт явган аялалын ихээхэн туршлага хуримтлуулсан таван спортын мастер, улсын шvvгч хоёр, хvндийг өргөлтийн спортын мастер гээд бие бялдрын өв тэгш хөгжилтэй тамирчид багтсан.

-Өнөөдөр хотоос гараад явчих уу?

-Тэгнэ. Өнөөдөр гараад Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж хононо. Тэндээсээ унаанд суугаад аялал эхлэх цэг Орвог гашууны бор толгой орно. Манай “Алдар толгой” клуб бол Монголын адал явдалт спорт аялалын холбооны зөвхөн нэг л клуб нь шvv дээ. Тэгээд биеэ даагаад энэ холын аялалд гарцгааж байгаа юм.

БАГИЙН ГИШVVН М.ШАРАВЖАМЦ: ЯВГАН АЯЛАЛААР ХИЧЭЭЛЛЭЭД ГУРВАН ЖИЛ БОЛЖ БАЙНА

-Таныг хvvхдvvд тань гарган өгч, ихээхэн сэтгэл өндөр байх шиг байна. Урьд нь олон удаа ийм аялалд явж байсан уу?

-Тийм ээ. Өнөөдөр ийм сайхан өдөр холын аяллаа эхэлж байгаадаа сэтгэл өндөр байна. Би насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан, бэлтгэл офицер хvн. Энэ жил 67 настай. Явган аяллаар хичээллээд гурван жил болж байна.

-Явган аяллаар хичээллэснээсээ хойш хаагуур аялж байсан бэ?

-Багийнхаа туршлагатай аялагчдыг бодвол энэ спортоор хичээллээд удаагvй ч гэсэн 4-5 хоногийн өвөл, зуны аялалд нэлээн хэд явж байсан. Энэ жилийн хувьд Монгол орны босоо тэнхлэгийн дагуу туулах энэ аялалд ихээхэн ач холбогдол өгч, нэлээн их судалгаа хийж, өөрсдөө ч биеийн болон бусад бэлтгэлээ зохих тvвшинд хангасан. Бид нэлээн хэдэн зорилго тавьж энэ аялалд гарч байна. Нэгдvгээрт нийтийн эрvvл мэндийн төлөө, хvн бvхэн идэвхтэй хөдөлгөөнөөр өөрийгөө болон ойр дотныхныгоо эрvvлжvvлэх, явган аялалд идэвхтэй оролцох, тvvнийг сурталчлахад чиглэгдэж байна. Хоёрдугаарт Монгол орныг дайран өнгөрөх Олон улсын явган аялагчдад боломжтой зам маршрутыг тогтоох зорилготой. Дараачийн зорилго бол ер нь бидний насны Монгол хvний нэг өдөрт явганаар туулах замын хэмжээ, боломж, биеийн байдалд vнэлэлт дvгнэлт өгөхөд оршиж байгаа юм. Бид говь талын нутагт бол өдөртөө 30-40 км, хангай, уулын бvсэд өдөртөө 20-30 км зам туулах тооцоо гаргасан. Туулах замын маршрутыг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн.

-Хоёр сар явган аялахад багагvй зардал гарах нь тодорхой. Тэдгээр зард­луудаа өөрсдөө зохицуулж байгаа юу?

-Тийм шvv. Тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Дvvргvvдийн ахмадын байгууллагууд, мэргэжлийн зарим нэгэн байгууллага, vр хvvхдvvд гээд олон газар ивээн тэтгэж энэ аялалд гарахад бэлэн болоод байна.

-Та багийнхаа хамгийн ахмад нь уу?

-Vгvй надаас ахмад хvн байгаа. Хамгийн залуу нь 59 настай, хамгийн ахмад нь надаас хоёр насаар ахмад буюу 69 настай нэг аялагч бий. Хамгийн гол нь бие бялдар, сэтгэл санааны их өндөр бэлтгэгдсэн хvмvvстэй нэг баг болж, энэ сайхан аялалд гарч байгаадаа сэтгэгдэл vнэхээр өндөр байгаа.

-Тогтсон хугацаандаа аяллаа дуусгах бvрэн боломжтой гэж vзэж байгаа юу. Замд бороо, шуурга гээд байгалийн болзошгvй бэрхшээл таарвал хоног алдах болов уу гэж л асууж байна?

-Бидний туулах зам яг нарийвчилбал 2000 км дөхөж байна лээ. Монгол орны төв цэг Өвөр хошуутыг дайрах болохоор туулах зам жаахан нэмэгдэж байгаа юм. Долоо хоног яваад нэг өдөр амрах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бvхнээ тооцохоор өмнөд, хойд хоёр цэгээ холбосон аяллаа дуусгах боломжтой. Харин Улаанбаатарт барианд орох хугацаа жаахан хойшлох байх. Хамгийн бодитой хугацааг 65-70 хоног гэж ярилцаж байгаа.

-За та бvхэн аян замдаа сайн яваарай?

-Ерөөлөөр болог. Бэлтгэл сайн хангагдсан болохоор эргээд Улаанбаатарынхаа энэ сайхан талбай дээр баяр хөөртэй уулзалдах нь тодорхой. Сайн сууцгааж байгаарай.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аялагч 2015-04-28 04:43:19
    Энэ аялад Жияндорж ямар ч оролцоо байхгүй ш дээ. Явах гэж байгаа хэд хандив гуйгаад явахаасаа илүү ядарч явна лээ дээ. Туслах сайн санаатан байвал туслаарай
    202.179.20.65
    Мэдэгдсэн Хариулах