“Хан Ресурс” харилцан тохиролцохыг хүссэнгүй
 Монгол Улсын Засгийн газар, Канад улсын “Хан Ресурс” компанийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Олон улсын Арбитрын шийдвэртэй холбоотойгоор Хууль зүйн яамнаас мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, 2015 оны 4 дүгээр сарын 21,22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, “Хан Ресурс” компанийн хооронд харилцан тохиролцох хэлэлцээр хийсэн байна. Гэвч хэлэлцээрийн үеэр “Хан Ресурс” Монгол Улсын Засгийн газрын саналаас эсрэг байр суурьтай байсан учраас цуцлахаас аргагүй хүрчээ. Уг нь Монгол Улсын Засгийн газар асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзсэн. Харин “Хан Ресурс” компани хэлэлцээрийг цуцлах саналыг оруулсан байна. Энэ нь тус компанид ашиггүй хэмээн албаны хүн мэдэгдлээ.   

Нэгэнт “Хан Ресурс” асуудалд өөрөөр хандаж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхийн шийдвэрийг дагах, эсвэл өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээг авах гэсэн хоёр зам л тулгараад байгаа юм.

Хууль зүйн яамнаас Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэж мэдэгдлээ. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Бидэнд арбитрын шийдвэрийг эсэргүүцэх, давж заалдах боломж бий” гэж ч мэдэгдэж байсан. Энэ замыг сонгох нь Монголын талд хугацаа хожих, асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломж олгож болох юм хэмээн харж болохоор байна.

Хоёр талын асуудал хурцдаж, хэлэлцээр цуцлагдах болсон шалтгааныг “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Диокын гэнэтийн үхэлтэй холбож тайлбарлаж байгаа. Монголд, тэр тусмаа хэлэлцээр хийхээр ирээд зочид буудлынхаа өрөөнд золгүй байдлаар амиа алдсан нь дээрх асуудал хурцдуулахгүй байхын аргагүй. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс Жим Диокыг гадны нөлөөгүй нас барсан гэж үзсэн. Гэсэн ч “Хан Ресурс” компанийн зүгээс эвийн хэлэлцээрийг цуцлахад хүргээд байгаа юм.  

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Дорнод аймагт ураны орд эзэмшиж байсан “Хан Ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ийм шийдвэрийг гаргаснаас болоод "Хан Ресурс"-д 100 сая ам.доллар төлөх шаардлагатай болоод байгаа билээ. Арбитрын шийдвэр ингэж гарсан. Гэвч хоёр талд тохиролцох боломж бий. Харин "Хан Ресурс" тохиролцохыг хүсэхгүй байгаа бололтой. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fuck 2015-05-01 02:38:20
    Oilgohgui uim. Ehleed gadniihand baylagaa ugnu. Daraa ni dahiaad mungu ugnu. Deerhi lalaruudiin aldaag yaahaar ard tumnii tatvaraas tulh ustoi uim.
    202.179.20.93
    Мэдэгдсэн Хариулах
  • ONOM 2015-04-28 10:56:22
    Ix aimaar yumaa. Xen negen xuchin Mongol Xan resurs 2-iig eviin geree xiilgexees sergiileed bgaa yum bishuu. yagad zugeer baisan xun eviin geree xiixeer ireed ....
    114.247.16.34
    Мэдэгдсэн Хариулах
  • KEH 2015-04-28 04:06:37
    S BAYARAAS BOLSON ASUUDAL TER OROSUUDAAS BELTEI BOLOOD L BAIR AVAAD L
    202.21.106.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Тансаг 2015-04-28 03:51:39
    Ёстой нэг эргүү новшнууд юмаа. Бас далимдуулж мөнгө хусах нь дээ.
    202.179.17.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Ай яа яа? 2015-04-28 00:44:38
    ХЗЯ-ны т/н/б дарга нь ийм юм ярьж байхад МУ-д хууль мэддэг хүн гэж байна уу? Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулна гэж байдаггүй юм.
    122.103.208.63
    Мэдэгдсэн Хариулах
    • guest 2015-04-28 02:32:53
      my point
      68.146.21.250
      Мэдэгдсэн Хариулах
  • XL 2015-04-28 00:44:05
    Ene huuhend itgej bolohgui shuu. Neg uuralval aash muutai avgai shig zan gargaad hamag yum nuraaj medeh hun
    124.158.78.147
    Мэдэгдсэн Хариулах