Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо
Улсын клиникийн төв эмнэлэгийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. Тус эмнэлгийнхэн ойн баярынхаа өмнөхөн буюу өнөөдөр өргөтгөлийн шинэ барилгын "А" блок-ийг хүлээн авлаа. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрдэх бөгөөд “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал  хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж.
 
Тус барилга нь холбоо дохиоллын хувьд нийтэд зарлан мэдээлэх системтэй, үйлчлүүлэгч болон сувилагчийн пост холбогдсон нийтийн эзэмшлийн  байршлууд нийтдээ 21 хяналтын камертай бөгөөд яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн  суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж  өвчтөнүүддээ  хүлээн авч, үйлчилж  эхэлсэн байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unshigch 2015-04-28 05:36:14
    Hamag achaag yyrch yavdag tanai emnelgiin hamt olond ajliin ondor amjilt hysen erooe.Emnelgiin udirdlaga,byh emch nart eryyl enhiig hysen erooe.
    202.179.20.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Самдан 2015-04-27 14:26:09
    Барьсан өргөтлөө харуулахгүй, үүдийг нь харуулаад байх юм.
    112.72.13.171
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 12:16:46
    Овоо доо. Тав тухтай орчин өвчтэй хүнд бага ч гэсэн дэм болдог шүү.
    202.5.195.125
    Мэдэгдсэн Хариулах