“Алтан морь” шагнал Азийн тавцанд гарлаа
Монголын морин спорт уяачдын холбооноос “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгох тухай гаргасан санал, санаачилгыг хүлээн авч, энэ жилээс эхлэн Азийн морин уралдааны холбооны дээд шагнал болгон 2 жил тутам олгож байхаар шийдвэрлэсэн байна. “Алтан морь” шагнал ногоон хаш чулуун дээр эртний Монгол хаадуудын элч төлөөлөгчдөө олгодог итгэмжлэл Алтан гэрэгээг алтаар шарж суулган, түүн дээрээ Азийн морин уралдааны холбооны билэгдлийг цул мөнгөөр цутган, өмнө нь Эртний Хүннүгийн үеийн олдвор болох Мөнгөн морийг мөнгөөр цутган монгол хүний ур ухааныг шингээсэн бүтээл болсон.

Азийн морин уралдааны холбооны 35 дугаар бага хурлын Менежментийн хорооны хурлын үеэр Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Дэд тэргүүн Х.Бат-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар Азийн морин уралдааны холбооны дээд шагнал “Алтан морь” шагналыг Азийн морин уралдааны холбоог үүсгэн байгуулагч, Хонконг Жокеи клубийн ерөнхийлөгч асан, Японы морин уралдааны холбооны Гадаад хэрэг хариуцсан дээд консул ноён Кожи Сатод гардууллаа.

Цаашдаа “Алтан морь” шагнал 2 жил тутам зохион байгуулагддаг Азийн морин уралдааны холбооны бага хурлын үеэр морин спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавъяа байгуулсан дэлхийн морины зүтгэлтэнд олгогдож байх юм.
Ази тивд хамгийн анх адууг гэршүүлэн тэжээж, найман зууны тэртээ мориороо Дэлхийн талыг туулсан морьтон Монголчуудын үр сад бид Азийн морин спортын түүхэнд  тодоор бичигдэх хүндтэй шагналыг санаачилсан нь энэ юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine