Шүүхийн ёс зүйн хороо 72 шүүгчид холбогдох 58 гомдол хүлээн авчээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн ёс зүйн хорооноос өнөөдөр  мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Х.Алтангэрэл энэ оны нэгдүгээр улиралд шүүгчидтэй холбоотой гомдлууд  хүлээн авч шийдвэрлэсэн тухай мэдээлэв.

Тус хороо өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 72 шүүгчид холбогдох 58 гомдол хүлээн авч арга хэмжээ авчээ. Нэгдүгээр сард 415 гомдол, хоёр сард 145, гуравдугаар сард 458 гомдол авсан байна. Гомдлын хувьд шүүгчдийн зохисгүй байдал гаргасан , хувийн ашиг сонирхолд нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэсэн нь их байжээ. Гэхдээ дөрвөн  шүүгчид л сахилгын сануулах арга хэмжээ авсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан сахилгын хэргүүд голлож, үүний дотор сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрсөн хоёр, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг эс зөвшөөрсөн 16 гомдолд хариу өгчээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар зургаан гомдлыг авч хэлэлцсэн байна. Шүүхийн ёс зүйн хороог Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулж, орон тооны бус есөн гишүүнтэй ажиллаж байгаа гэдгийг Тус хорооны дарга хэлэв.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-28 06:43:25
    Шүүхийн ёс зүйн хороонд яаж гомдол гаргадаг юм болоо. Би ч гэсэн дотроо маш их гомдолтой явдаг. хүүг минь эцэгийхэн асрамчинд үлдээсэн, би гэдэг хүн уйлаад л .....
    202.21.124.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 12:35:10
    шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь гэмт хэрэгтэн гэж нямка зарлаад бхад энэ хүнд хариуцлага тооц БУСАД шүүгчийг шалгаад ч хэрэггүй ЭНХБАЯРЫГ ялласан нөхөр ДЭЭД ...
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-04-27 09:24:58
    Шүүгч шүүгчдээ хариуцлага тооцно гэж юу байдгийн бэ? Хөндлөнгийн хараат бус байгууллага хариуцлага тооцож байвал таарах байх.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.,mn 2015-04-27 08:12:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах