90 жилийн ойгоо иргэдтэйгээ тэмдэглэлээ
Богдын сангаас нэг гэр, хоёр авдар тасалж өгснөөр 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд анх байгуулагдаж байсан Нийслэлийн  МАН-ын байгууллага  90 нас хүрлээ. Өчигдөр тус намын байгууллагынхан баярын хурлаа Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд хийлээ. Хорьдугаар зууны эсгий хотоос хорин нэгдүгээр зууны дэлхийд данстай хот болтлоо хөгжсөн Улаанбаатар хотын түүхтэй хамт Нийслэлийн МАН-ын хорооны түүх салшгүй холбоотой. Тиймдээ ч баярын хурлын эрхэмсэг зочид нь үе үеийн Улаанбаатар хотын дарга , Нийслэлийн намын хорооны дарга нар байлаа. Баярын хурлыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нээж үг хэлсэн.Тэрбээр, “... Хүрсэн түвшингөө тодорхойлж, хүрэх өндөрлөгөө тогтоосон 90 жил бол Улаанбаатар хот, дэлхийн түвшний хот болж хөгжихөд нийслэлийн иргэдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, мэдлэг оюун, хүмүүнлэгийн ёсны хувь нэмэр зүй ёсоор орсон бодит түүхэн цаг хугацаа юм. 


Улаанбаатар хотын их бүтээн байгуулалтад нийслэлийн намын байгууллага намын онол, арга зүй, бодлого, төлөвлөлт, үр дүнгийн арвин их туршлага, сургамжийг хуримтлуулж, Монгол Ардын Намын үйл ажиллагаанд жинтэй байр суурь эзэлж ирснийг онцлон тэмдэглээд нийслэлчүүд, намын гишүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар МАХН/МАН/-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Даш-Ёндон нар үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй” илтгэл тавилаа. Нийслэлийн МАН-ын хороо 50 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том улс төрийн байгууллага. Тэгвэл өнөөдөр гишүүдийнхээ тоог шижигнэсэн 90 залуу боловсон хүчнээр нэмлээ.


Түүхэн тэмдэглэлт баярын өдөр намын батлахаа гардсан залуучууд ахмад үе, намын гишүүдээсээ суралцан эх орныхоо, төрөлх хотынхоо хөгжилд манлайлагчид  болохын төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Хурлын дараагаар Нийслэлийн  МАН-ын 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт тоглолоо.Ийнхүү 90 жилийн ой талбай дүүрэн хүмүүс, баяр хүргэлт, алга ташилтын дунд сайхан болж өндөрлөлөө. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bold 2015-04-27 03:39:38
    Яруу алдарт нийслэлийн МАН -ын 90 жилийн ойн арга хэмжээ тун ч сайхан болжээ. Та бүхэнд 2016 оны сонгуульд маш их амжилтыг хүсье!.
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-27 03:08:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах