Бие даагчдын мэдэгдэл бүлгийн дарга нарыг “цочирдуулав” уу
Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр гишүүд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй нэгдэн албан бус бүлэг байгуулж байгаагаа  мэдэгдсэн. Энэ зөвлөлд одоогоор 10 гишүүн албан бус бүлэгт нэгдэхээ илэрхийлээд байгаа тухай бие даагчдын зөвлөлөөс мэдээлээд байгаа юм. Тус  албан бус бүлэг нь тодорхой 3-4 асуудлыг сонгон авч, тэр асуудлаа шийдвэрлэхийн тулд үзэл бодол, саналаа нэгтгэдэг бүлэг байх тухай мэдээлсэн юм. Харин энэ талаар бүлгийн дарга нар байр сууриа илэрхийлсэн байна. 

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай намын  гишүүдээс намынхаа бодлогоос ухраад албан бус бүлэг байгуулна гэсэн мэдээлэл ирээгүй. Тэгэхгүй байх гэж найдаж байна” гэжээ. Харин МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Батцэрэг “Албан ёсоор манай бүлгийн аль нэг гишүүн өөр бүлэгт орж буйгаа илэрхийлсэн зүйл байхгүй. Манай намын бүлгийн гишүүд тодорхой асуудлаар өөр намын бүлэгтэй нэгдэж байгаа бол үүнд хуулийн болоод улс төрийн үр дагавар байхгүй юм. Харин бүлгээс гарах асуудал яригдах юм бол энэ албаны болон хуулийн  харилцаанд орж байж энэ асуудал шийдэгдэнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн байх юм. Хуулийн дагуу бол “Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно” гэсэн заалт байдаг.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл үүн дээр нэмэгдсэн бас нэгэн албан бус бүлэг байгуулагдах нь тодорхой болж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-02 10:45:58
    эвлэрэн нэгдэе гэхийн оронд бутаргаад байдаг нь ямар учиртай юм дээс тоглоод талд орж бгаа хуухдууд шиг хайран цаг хурал нь яригдаж бгаа асуудал нь ядаж ийм асуудалаа ард тумэнд зарлаад л ичдэггуй юмуу
  • Zochin 2014-06-02 08:27:40
    Ih hurliin gishuun neg namaas nuguu namruu orod baidag bil uu? tegheer ene bol hajuud ni asuudalgui ym bish uu?