Завханд гүүр нурж, нэг хүний биеийн байдал муу байна
Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 30 гаруй метрийн урттай модон гүүр дахин нуржээ.  Ингээд тус гүүрээр гарч байсан ачааны автомашин цөмөрчээ. Үүний улмаас уг машины жолоочийн биеийн байдал муу байгаа аж. Одоогоор аймгийн онцгой байдлын газраас шуурхай баг гаран ажиллаж байгаа юм байна. Гүүр нурсны улмаас 40-өөд машин, хот хоорондын нийтийн тээврийн автобуснууд саатаж байна гэж эх сурвалж мэдээллээ. 

Уг нь хүнд даацын автомашин тус гүүрээр зорчихыг хориглосоор удаж байгаа ч жолооч нар хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа шөнө оройн цагаар зам товчилж гарсаар ийм байдалд хүрдэг байна. Тус гүүр нь олон жил ашиглагдаж хуучирч муудсан бөгөөд гамшгийн түвшинд хүрч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

​Өмнө нь хэд, хэдэн удаа нурж байсан бөгөөд тухайн үед “амь аргацаах” арга хэмжээ аваад засаж, янзлаад өнгөрдөг. Тухайлбал, 2013 оны 9 дүгээр сард “Хово” маркийн хүнд даацын, 30 тонн цемент тээвэрлэсэн автомашин тус гүүрээр зорчиж явах үед тулгуур баганууд хугарч, дотогшоо цөмөрч байсан. Мөн 2014 оны гурвадугаар сард “8142 УНТ” улсын дугаартай шаланз маркын ачааны автомашин тус гүүрээр зорчиж явах үед гүүрний тулгуур багана хугарч, модон гүүр дундаасаа цөмөрсөн байна. Үүний дараа тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөөр тус гүүрийг засварласан билээ. Гэвч уг гүүр дахин нурж, нэг хүн хүнд гэмтлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнх 2015-04-28 02:33:32
    Гүүрний даацыг тэмдэглээгүй бол зам ашиглалтын, даацыг тэмдэглэж хориглох тэмдэглэгээ хийсэн байхад түүнийг зөрчиж гүүрээр зорчсон жолоочийн буруу.
    43.242.240.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 12:14:29
    чингис фонд самуурай фондоос завшсан луйварчид ын үнэн нүүр царай илчлэгдэв
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-27 09:54:33
    5 ТН даацтай гүүрэн дээгүүр 30 тн ачаатай тэрэг жолоодож гардаг тэнэгүүдийг яалтай билээ.
    122.201.24.251
    Мэдэгдсэн Хариулах
    • алтан 2015-04-27 14:49:45
      үнэн үнэн ийм том ачааны машиныг яаж даах вээ
      103.26.195.181
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 09:37:22
    Санжмятав гишүүн худлаа шоу хийж байхын оронд гүүрийг засахгүй дээ. хэлэх үг алга даа Оюунхорол гишүүнтэй хаматарч энэ гүүрний асуудлыг шийдэх хэрэгтэй шүү гиш...
    122.201.26.222
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-04-27 06:09:55
    Ugaasaa horigloson baihad yvsan bna. Compani deer ni arga hemjee avch guuriig zasuulah heregtei
    112.72.13.214
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-27 03:10:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах