О.Баасанхүү: Тавантолгойд улайм цайм дээрэм явагдах гэж байна
Өнгөрсөн долоо хоногийн дундуур УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан сайд нарын гарын үсэгтэй Монгол Улсын иргэн бүрийн нэр дээрх Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг Тавантолгойн хөрөнгө оруулагчид хариуцахгүй болохыг мэдэгдсэн албан бичиг хүлээн авчээ. Энэхүү албан бичигт Тавантолгойн нүүрсний бүлэг ордын ашиг орлогоос иргэн бүрт олгохоор нээсэн 1072 хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” компани
хариуцах учиртайг битүүхэн сануулсан байна. Монголын улстөрчдийн сонгуулийн амлалтаар анх гарч ирсэн Тавантолгойн 1072 хувьцааны асуудал ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнд тусгагдаагүй гэдэг нь тодорхой болов. Энә талаар болон Тавантолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүүтэй уулзаж ярилцлаа.
 
-Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциум болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны дунд Монгол Улсын иргэн бүрт олгогдсон 1072 хувьцааны асуудлаар ойлгомжгүй байдал үүсээд байгаа юм байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороон даргын хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна?
 
-Тавантолгойн нүүрсний ордыг эзэмшигч Монголын төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 20 хувийг Монголын ард түмэнд 1072 ширхэг хувьцаа болгон үнэгүй өгсөн. Нэг ёсондоо Тавантолгойн нүүрсний ордод Монголын ард түмнийг төлөөлж, эрх ашгийг хамгаалагч нь “Эрдэнэс Тавантолгой” компани юм. Гэтэл одоо Засгийн газар би орно гэж дайрч эхэлсэн. Хэрвээ Засгийн газар орж байгаа юм бол Монголын ард түмний эрх ашгийг эцсээ хүртэл хамгаалж, хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээртээ “За Тавантолгойд Монголын ард түмэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа шүү. Тэр хувьцааг хамгийн эхлээд амь оруулж, манай иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаарай” гэж энэ гэрээнд маш тодорхой нөхцөл тавих ёстой. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ тусгай бүлэг оруулж асуудлыг шийдэх хэрэгтэй.
 
Тэнд Шинхуа, Энержи ресурс, Монголын ард түмнийг заавал оруулах ёстой. Тэгж байж Монголын ард түмэн буюу хувьцаа эзэмшигч бид насан туршийн "дивидент” авах боломжтой болно. Яагаад гэвэл Тавантолгойд “Эрдэнэс Тавантолгой” ХХК 100 хувь Монголын төрийг төлөөлж байгаа учраас тийм л шаардлага тавих ёстой юм.
 
-УИХ-ын гишүүдэд ирсэн бичиг ямар учиртай юм бол. Тэнд яг юу гэж бичсэн байна?
 
-Энэ сарын 20-нд эд нар хуралдсан юм билээ. Тэр хурлаасаа 151 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоолд юу гэж заасан гэхээр Тавантолгойгоос мөнгө, хувьцааны алийг ч аваагүй иргэдэд хувьцааг нь өгье гэж шийдсэн юм байна. Хоёрдугаарт эд нар бол Тавантолгойд  хувьцаа эзэмшигч биш гэсэн байгаа юм. Гэтэл та бидний хувьцаа нь Тавантолгойн нийт активын 25 хувиас дээш буюу 189.7 тэрбумаас дээш үнийн дүнтэй байгаа.
 
Товчхондоо та бид “Эрдэнэс Тавантолгой’’-той хэлэлцээр байгуулсан болохоос биш хувьцаа эзэмшигч биш болж таарч байна. Гэтэл төрийн албан хаагчид АТГ-т Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөхдөө “Тавантолгойд 1072 хувьцаа эзэмшдэг” гэж мэдүүлэг гаргаж өгөх ямар шаардлагатай юм бэ. Тийм биз дээ. Ийм л улаан цайм дээрмийн ажиллагаа Тавантолгойд явагдаж эхэллээ.
 
Ард түмний зайлшгүй хэрэгцээ, шаардлага, бүрэн эрхийг ийм улаан цайм хулгай, луйврын аргаар дээрэмдэж яагаад ч болохгүй. Монголын ард түмэн Оюутолгой, Тавантолгойн зөвхөн нэгэн дээр нь эрх тэгш, шударга гэрээ байгуулчихвал санаа зоволтгүй, элбэг хангалуун амьдрах боломжтой.
 
-Оюутолгойд Монголын төрийн эзэмшлийн 34 хувь нь байгаа юу, байхгүй болох эхэлчихсэн юм болов уу?
 
-Оюутолгойн 34 хувийг Монголын ард түмэнд үнэгүй өгөх ёстой байтал энэ нөхөр С.Баярцогт гөжүүдэлсээр байгаад зээлээр авчихсан юм шүү дээ. Рио Тинтогийн худлаа, үнэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зардал нэмэгдэхийн хэрээр бид бүхэн айдас, түгшүүртэй амьдарч байна. Саяхан болсон хаалттай хуралдаанаар Оюутолгойд хийгдсэн гээд байгаа нэг тэрбум ам. долларыг шал худлаа цаасан дээрх тоо, хөрөнгө оруулалт гэдгийг ярьсан. Монголчуудын өр улам л нэмэгдэж, тэндээс олж авах учиртай өчүүхэн ашиг орлого маань байхгүй болсоор байхад Рио Тинто Олон улсын хөрөнгө санхүүгийн зах зээлд улам л дээшээ цойлоод байна. “Бид нар Монгол Улсад зургаан тэрбум ам. долларын хөрөнгө оруулж, сая, сая тонн зэс, алт дэлхийн зах зээлд нийлүүлж байна’’ гээд л пиар хийгээд яваа.
 
Гэтэл Рио Тинтой Монголын говьд ямар их хор хохиролтой олборлолт явуулж байгааг С.Баяр ч, С.Баярцогт ч огт мэдэхгүй, гадарлахгүй л явж байгаа. Оюутолгой өнөөдөр нэг секундэд 1.5 тонн ус ашиглаж, Монголын говийн гүний усыг хэдхэн жилд соруулж дуусгаад, амьтан, ургамалгүй ангамал цөл болгохоор улайран ажиллаж байна. Байдал өдөр ирэх тусам муудна. Монгол Улс гүний усаар хамгийн бага орнуудын нэгэнд ордог. Гэтэл Оюутолгой, Тавантолгойд гүний усыг ямар ч хараа хяналтгүй, дур зоргоороо ашиглаж байгаа.
 
-Таны ярианаас Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхдээ Монгол Улсын Засгийн газар иргэддээ олгогдсон 1072 хувьцааны асуудлыг ор тас орхигдуулжээ гэж ойлголоо. Хэлэлцээр төгсгөлийн шатандаа орчихсон үед энэ  асуудлыг нөхөн оруулж болох болов уу?
 
-УИХ-ын гишүүн хууль өргөн барихдаа хууль, тогтоолын төсөл өргөн барих журмын хүрээнд л барьдаг. Түүн дээр ТББ-ууд, яамдын санал, Засгийн газрын санал дээрээс нь хууль тогтоомжид байх ёстой бусад бүрдэл гээд хуулинд заасан дарааллаар явдаг.
Харин Тавантолгойн гэрээг оруулж ирэхдээ зүгээр л гурван янзын гэрээний төсөл гэсэн албан бичиг маягийн юм оруулаад ирж байгаа юм. Одоо энэ жишээ нь “Хэлцэл” гээд тавьчихсан, нэг ёсондоо Монгоын төрийг доромжилсон юм л явж байна. Гэхдээ УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн популистаараа дуудуулж, эсэргүүцсээр байгаа ч Засгийн газраас өнгөрсөн пүрэв гарагт өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Уг нь Засгийн газар гэрээндээ тусгах ёстой бүх зүйлээ хамруулаад л өргөн барих ёстой. Хуульд нийцүүлж юмаа өргөн барина гэж ерөөсөө байхгүй болчихсон.
 
-УИХ-ын тодорхой нэр бүхий гишүүд томоохон төслүүдийг гацааж, эдийн засгийн хямралыг улам даамжруулж байна гэсэн шүүмжлэл байнга явж байна. Энэ талаар сэтгэл тань эмзэглэдэг үү?
 
-Хэдэн популист гэж хараалгаж, зүхүүлсээр байгаад нэг үеэ бодвол дөжирч дээ. Гэтэл бидний нэрийг холбож, харааж дайраад байдаг нөгөө том төслүүд нь явж л байгаа шүү дээ. Оюутолгой хөдөлдгөөрөө хөдөлж, явдгаараа явлаа гээд Монголын гурван сая иргэний амьдралд хумсын толионы чинээ ч мэдрэгдэж, үр ашгаа өгч байгаа юм байхгүй. Харин Оюутолгойн эзэдтэй янз бүрийн бохир тохиролцоо хийсэн тоотой улстөрчид өнөөдөр хэрхэн амьдарч, орлого ашиг нь яаж өсөн нэмэгдэж байгааг АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь ард иргэд олж харсан нь тодорхой. Үнэндээ хэдхэн тооны улстөрчид хагартлаа баяжиж байна, ашиг орлого нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
 
Гэтэл Монголчуудыг жилд ганцхан удаа 100 мянган төгрөг аваад юу дуртайгаа хий гэж байгаа нь үнэндээ хэтэрхий доромжлол биш гэж үү. Уг нь дөнгөж гэрээнд гарын үсэг зурангуут хүн бүрийн дансанд нэгж хувьцааных нь үнэ 15 мянган төгрөг, үйл ажиллагаа яваад эхэлсний дараа Олон улсын банк санхүүгийн зах зээлд гарсны дараа хамгийн бага нь нэг ам. доллар цаашаа сая төгрөг хүртэл өсөөд явах бололцоотой ногдол ашгийнхаа талаар л яриад байна. Хөрөнгө оруулагчид нь нүүрсээ хэрхэн олборлож, зарж борлуулаад ашгаа олох нь бидэнд чухал биш. Хамгийн гол нь бид урьдчилаад ногдол ашгаа хүртэж сайхан амьдармаар байна шүү дээ.
 
-Хэрвээ Тавантолгойн гэрээ цуцлагдсан тохиолдолд манайхыг Олон улсын Арбитрын шүүхэд өгч, дааж давахын аргагүй өр төлбөрт оруулчихгүй байгаа?
-Хэрвээ бид Тавантолгойд хувьцаа эзэмшдэг бол, гэрээний гурав дахь эрх тэгш этгээд мөн бол энэ гэрээний үргэлжлэх хугацаа 60- 100 жил байсан ч бидэнд ашигтай.
 
Яагаад гэвэл уул уурхайн томоохон төсөл удаан хугацаанд үр ашиг нь нэмэгддэг бичигдээгүй хуультай. Харин бид энэ гэрээнд ийм эрхтэй субъект биш бол хатуу үүрэг хүлээх ёсгүй. Яг энэ талаар заасан Эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөх тухай хууль бий. Тэр ч үүднээс 2010 онд Тавантолгойг дундаа хамтран өмчилчихсөн, Монголын ард түмний өмч байхгүй юу. Харин Оюутолгойд төрийн өмчийн  34 хувь байна гээд шийдчихсэн. Дахиад сануулахад Тавантолгойд Монголын ард түмэн 189.7 тэрбумаас ч дээш төгрөгөөр хэлэлцээр хийж хамтран өмчлөгч болчихсон юм. Тийм болохоор бид албан ёсныхоо өмчийн талаар чангахан дуугарна, ярина. Энэ бол популизм биш. Харин энэ бол зургаан тэрбум тонн сайн чанарын нүүрстэй бүлэг орд Тавантолгойд дээр үүсэж магадгүй болоод байгаа хулгай, луйвар, дээрмийн ажиллагааг зогсоох гэсэн ард түмнийхээ төлөө, тэдний маргаашийн эдийн засгийн баталгааны төлөөх шударга тэмцэл юм.
 
Бид нарын зүгээс тавьж байгаа шаардлага бол Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хувьцаа эзэмшдэг компани л хэлэлцээрт орох ёстой болохоос УИХ, Засгийн газар өмнүүр нь дайрч орох ёсгүй л гэсэн зарчмын хатуу байр суурин дээрээ бат зогсож байгаа. Зүгээр УИХ яах аргагүй оролцох болсон шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-н нөхөд өөрсдөө орно гэж байснаа хойш нь тавиад Монголын ард түмэн буюу нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахгүй байгаа учир л бид нар дуугарахаас өөр аргагүй болчхоод байгаа юм. Уг нь энэ бол хэдэн мянгаараа явдаг жирийн төслүүдтэй л адилхан нэг төсөл шүү дээ.
 
Зүгээр л нэг аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгддэг иймэрхүү хэлэлцээрийг Мега энэ тэр гэж дэндүү дэврүүлж, дээш нь шидээд байх ч хэрэггүй юм. Заавал “Эрдэнэс Тавантолгой" монголчууд бидний 1072 хувьцааг аваад явж чадахгүй гэж үзээд байгаа юм бол хөрөнгө оруулагч нэг субъект гээд байгаа “Энержи ресурс”-д өгчих л дөө. Асуудлыг яаж ч шийдэж болохоор байхад заавал Монголчуудыг өмч хөрөнгөгүй болгож гарыг нь мухарлах гээд байгааг яагаад ч зүгээр хараад сууж болохгүй.
 
Ямар ч гэсэн энэ долоо хоног нэлээн халуухан маргаан, мэтгэлцээн дунд өнгөрөх нь тодорхой. Биднийг юу ч гэж байсан, яаж ч дайрч давшилж байсан нийт Монголын ард түмний тусын тулд юунаас ч айхгүй ярих, тэмцэх л болно.
 
-Асуудлын гол нь УИХ-ын даргын зөв үү, Ерөнхий сайд болон М.Энхсайхан сайд нарын зөв үү гэдэг дээр иргэд санал хуваагдаад байгаа. Харин та асуудлыг аль өнцгөөс нь харж байна?
 
-Уг нь яг энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан юм байна лээ. Тэнд улстөрийн албан тушаалтан буюу аль нэг сайд энэ хэлэлцээрт шууд оролцож, гэрээ хэлцлийг авч хийх ёсгүй гэсэн зөвлөмж гарсан байдаг. Тэр ч утгаараа Тавантолгойд гүйцэтгэх засаглал хутгалдаад байх ямар ч шаардлага байхгүй.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2015-04-27 10:18:35
    ""Эрдэнэс Тавантолгой" монголчууд бидний 1072 хувьцааг аваад явж чадахгүй гэж үзээд байгаа юм бол """" ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ,АЧАА ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ,ӨГСӨН ...
    182.160.37.51
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 09:26:25
    Бацаан минь чи юугаа мэдэж донгосч байна даа.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-27 09:15:30
    Oimsny batsaanaa, Meddeg yum aa l bur l daa. Hudlaa eh oronchiin dur esgeed yah yum be?
    119.57.66.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-04-27 08:41:43
    Gereeg hiih deere tulah yum bol irgediin huvitsaanii 1.0 say tug-g olgoh yyrgiig gereend oruulaarai. Hamag yuma deeremdyylchihsen companii share-eer yadgiin.
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-27 08:17:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-04-27 06:12:02
    Naad zasgiin gazraa husaad egeechee. Ug ni shiidej yadaad baigaa um be. Iim ulaim tsam umiig dor ni shiid gej UIH baigaa biz dee
    112.72.13.214
    Мэдэгдсэн Хариулах
  • gy 2015-04-27 04:56:03
    1072 хуьцааны арилжаалах эрхийг нээхэд болохгүй зүйл энэ гэрээнд бий юу,Хувьцааг амилуулна гэдэг хөрөнгийн зах зээлд нээлттэй арижаалахыг л хэлдэг юм,учир битүү...
    182.160.37.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-27 04:38:45
    1. Улс төрийн амлалт 1072 хувьцаа мөнгөн хэлбэрээр баталгаажиж, эс бол хувьцаа эзэмших эрхийн бичгээр баталгаажсан уу.Үгүй.Тийм бол бидний өмч биш. Худал амлалт...
    183.81.169.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-27 04:28:17
    hudlaa shudarga yum yarisan Ganbaatar,Baasanhuu nar zasgiin ajliig hiilgeechee. Urunduu barigdaj duuslaa
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
    • зоч 2015-04-27 08:26:32
      өрөнд баригдаж дуусах нь гэж санаа чинь зовох нь яах вэ улам илүү өрөнд орох гээд л байгаа учраас ингээд хэлээд яриад байгаа хүмүүсээ дэмжээд байна
      150.129.140.194
      Мэдэгдсэн Хариулах
  • Мшл 2015-04-27 04:14:01
    Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор төр өөрсдөө хууль бус үйлдлүүд их хийж байна.
    202.179.28.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-27 03:56:26
    Зөв ч дээ. Ямар ч үнээр хамаагүй ТТ-г ард түмэнд ашиггүй байдлаар заавал шийдэх гээд байгааг гайхаж байна. УИХ-ын гишүүд ухаантай шийдвэр гаргах байх.
    203.91.118.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Насанбат 2015-04-27 03:18:42
    Чи битгий гуц оо. Энхболдтой нийлээд Баттулгын зараалын морьд болоо юу.
    112.72.13.171
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-27 03:13:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Оч 2015-04-27 02:51:56
    2 компаниы асуудалд Засаг оролцоно гэдэг бол авилгаас гадна нөгөө талд олон жилийн өмнө урваад үйлчилдэг хүмүүс одоо ил гарч ирж байна гэсэн үг.Энэ маш ноцтой
    112.72.13.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-04-27 02:29:42
    Энхбаяр байхад Монголын эдийн засаг,ард түмэнд нэг их муу юм болоогүй байхаа.Харин одоо Энхбаярын байхаас 7 доор болжээ.Элбэгдорж одоо 2 дахь охиноо алдах ньв
    112.72.13.57
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-27 02:20:31
    Ter uriin bichgeer yadgiin tiim sain yum bol chi uneleed taraagaad ugchixuuch 1 xun 1 say tug-nii urtei boltson yavj bgaaa geluuu kk
    122.254.127.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 01:48:24
    сэдэв голохгүй ээ гэж. сонгууль дөхөхөөр мэдэх мэдэхгүй, ойлгох, ойлгохгүй бүх юмаараа шоуданаа гэж
    202.179.20.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхбаярын оймс. 2015-04-27 01:25:15
    Энхбаярын оймс.
    202.70.38.18
    Мэдэгдсэн Хариулах