Энгийн хэрнээ үнэт зөвлөгөө
Нүүрний улайлт арилгах
 Хэрэв таны нүүр нар, салхинд түлэгдэж улайсан бол мөн ядарч, сульдсанаас арьс тань өнгөө алдсан бол сүүнд цэвэрхэн алчуур дүрээд 10 минут нүүрэн дээрээ тавь. Долоо хоногийн дараа та гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Нүүрний нөсөө, толбо арилгах
Нүүрний толбо, сэвх, нөсөөг хамгийн сайн арилгагч бол тараг. Исгэлэн тараг байвал бүр ч сайн. Таргаа түрхээд 10 минут болсны дараа чийгтэй алчуураар нүүрээ цэвэрлээрэй. Нүүрний муу арьс гуужиж, арьс тань толигор, цэвэрхэн болсныг та мэдэрнэ. Арилдаггүй нөсөө, толбыг өө дарагч кремээс илүүтэй өө дарагч харандаа дардаг гэдгийг тэр бүр бүсгүйчүүд мэддэггүй.

Нүдний эргэн тойрны хүрээг арилгах
Ажлын хэт их ачаалал, стреснээс үүдэж нүдний доод зовхи харалж, хүрэнтдэг. Үүнийг арилгах хамгийн эмгийн хэрнээ үр дүнтэй арга бол дүрдэг цай юм. Та дүрдэг цайгаа хэрэглэсний дараа усыг нь шавхаж нүдэн дээрээ тавиарай. Таван минут тавихад л гайхалтай үр дүнд хүрнэ.

Нүүрээ цайруулах
Нүүрээ цайруулах энгийн арга бол тараг түрхэх юм. Мөн түүхий өндөгний цагааныг нүүрэндээ түрхэж маск тавьж болно. Өндөгний цагаанаа нимбэгний шүүстэй бас хольж болно шүү. Долоо хоногийн дараа таны нүүр цайрсан байна.

Гар хуурайших
Таны гар хуурайшаад байвал төмс чанасан усанд гараа дүр. Дорхноо өнгө нь сэргэнэ.

Үрчлээс арилгах
Нүүрний арьсанд чийг, коллаген дутагдсанаар арьс үрчлээтдэг. Нүүрээ лимоны шүүсээр арчих эсвэл хэрчсэн өргөст хэмхээр маск тавибал нүүрний арьс залууждаг байна. Нүүрний арьс үрчлээтэхэд нөлөөлдөг бас нэг зүйл бол нүүрээ буруу угааж, арчих явдал юм. Та нүүрээ угаах, алчуураар арчихдаа урдаас хойшоо гэсэн чиглэлээр угааж, арчиж байгаарай. Орой унтахынхаа өмнө чийгтэй бүлээн алчуураар нүүрэндээ жин тавьбал үрчлээтэхээс хамгаална.

Хөмсгөө өтгөн болгох
Өтгөн хөмсөгтэй болох хамгийн энгийн арга бол өглөө өлөн шүлсээрээ хөмсгөө норгох юм. Мөн сармис түрхвэл өтгөн хөмсөгтэй болдог.

Шүдээ цагаан болгох
Шүдээ цагаан болгох хамгийн үр дүнтэй, гарын доорх арга бол хүнсний содоор амаа зайлах юм. Долоо хоногийн турш зайлахад шүд тань цагаараад эхлэхийг харна.

Дэрэвгэр сормуустай болох
Сормуус эргүүлэгчээр сормуусаа эргүүлээд 10-20 секунд үлээлгээрэй. Таны сормуус бүтэн өдрийн турш дэрэвгэр байх болно.

Үсний өнгө сэргээх
Үс тань өнгөө алдаж, хагтаад, унаад байвал халгайг буцалгж усаар нь үсээ угаагаарай. Үр дүн нь тэр дороо л мэдэгдэнэ.  Мөн 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй холиод хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боон 30 минутын дараа угаагаарай. Таны үс хөвсгөр, зөөлөн болсон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-04-27 13:22:45
    Хүлэмж, зоорь, агуулах, усан сан, услалтын систем, тариалангийн талбайн хашаа зэргийг барьж байгуулах хүмүүст мэргэжлийн зөвлөлгөө өгнө. Утас: 8975 3579
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-27 03:16:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-27 01:44:36
    чанасан ус буюу усыг чанана гэж юу байдаг юм
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах