50хх хххх дугаарлалтыг хурааж, нөөцөнд авч байгаа хэмээн хариулжээ
Иргэдийн  санал , хүсэлт, гомдол,шүүмжлэл, талархал өргөдөл хүлээн авах ‘’11 11 төв’’-д энэ сарын 16-23-ны өдөр хүртэл нийт 675  санал хүсэлт ирсэн байна.

-Нийт ойн 80 хувь нь хөгшин гэсэн дүгнэлтийг салбарын яам нь гаргаж байна.  Бодитой мэдээлэл мөн үү? гэсэн асуултад:

-Монгол орны ойн сангийн талаар шинэчлэн гаргасан судалгаагаар нийт ойн нөөцийн 74,08 хувийг, талбайн 66,2 хувийг болц гүйцсэн, хөгшин ой эзэлж  байна.  Ой модыг төрөл тус бүрээр нь залуу, дунд, болц гүйцэж байгаа, болц гүйцсэн хөгшин ой гэсэн  4 ангилалд хуваадаг. Энэ ангиллаар шилмүүст ойг 100-120 жил, навчит ойг 50 жил болмогц болц гүйцсэн ой гэж үздэг.  Болц гүйцсэн хөгшин насны бүлэгт хамаарч байгаа модыг бүгдийг огтолж ашиглана гэсэн үг биш бөгөөд манай орны ой дахь шилмүүст модны биологийн нас 350-400 жил байдаг бөгөөд энэ хугацаанд тухайн мод өөрийн экологийн  ач холбогдол нь хэвээр байдаг. Иймд ойн өөрийнх нь сэргэн ургах чадвар, гүйцэтгэж байгаа үүрэг ач холбогдол зэргийг харгалзан Ойн тухай хуулиар хамгаалалтын бүсийн ойд зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг, ашиглалтын бүсийн ойд нөөцийн 10-20 хувийн эрчимтэйгээр 25-30 жилийн давталттайгаар зөвхөн түүвэрлэн огтлох аргаар батлагдсан арга технологийн дагуу мод бэлтгэхийг хуульчилж өгсөн байдаг гэсэн хариултыг  яамны мэргэжилтэн өглөө.

- 50**-аар эхэлсэн  дугааруудыг Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрээр хааж байна. Энэ талаар тодорхой хариу өгнө үү гэсэн асуултад:  

-Монгол улсад аливаа цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтыг “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу тухайн үйлчилгээний төрлөөс нь хамааруулан хуваарилан олгодог. Уг төлөвлөгөөний дагуу 5ххххххх дугаарлалт нь “Утасгүй суурин телефон үйлчилгээ”-нд хуваарилагдсан байгаад 2010 оны шинэчилсэн төлөвлөгөөний дагуу 2015 оноос нөөцөнд авахаар төлөвлөгдсөн юм. Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол улсын Харилцаа холбооны тухай хуульд заасан эрхийн хүрээнд 50хх хххх дугаарлалтыг хурааж, Скайтел ХХК-ийн 91, 96, 90 дугаарлалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулсан  гэсэн хариултыг тус хорооноос өгч байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.