Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл маргааш эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиуд нэгдүгээр ангид элсэгчдээ маргаашнаас буюу энэ сарын 27-оос эхлэн бүртгэх ажээ. Энэ тухай сургууль бүр үүдэндээ зарлал тавьсан байна. 

Мөн Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргажээ. Энэ жилийн хувьд 26 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орох бөгөөд 2009 онд төрсөн буюу оноороо зургаан нас хүрсэн хүүхдүүдийг Ерөнхий боловсролын сургуульд бүртгэх юм байна.

Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэм­лэхний эх хувь болон хуул­бар хэрэгтэй юм байна. Мөн хүүхдээ заавал дагуулан очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой гэнэ.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.