"Хан ресурс"-ын дарга Жим Доакийг гадны нөлөөгүй нас барсан гэв
Уран орборлолтын компани "Хан ресурс"-ын дарга Жим Доак Монголд нас барсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас  мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийнтөвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү “Энэ сарын 23-ны 08:40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue Sky” зочид буудлын өрөөнд хүн нас барсан тухай дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан. Улмаар Канад улсын иргэн "Хан ресурс"-ын дарга Жим Доак болох нь тогтоогдсон. Одоогоор хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар "Цогцост гадны ямар нэгэн нөлөөгүй. Ил шарх байхгүй. Өвчний улмаас нас барсан" гэсэн дүгнэлт гаргаад байгаа аж. Шүүх эмнэлэг цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.
Г.Уянга
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2015-04-27 02:08:28
    Монголчуудаас 100 сая доллар авна гэээд өөрийнхөө амийг өгвөө хөөрхий.Манай газар нутгын баялаг ард түмэн, эх дэлхийтэйгээ маш гүн холбоотой шүү. Болгоомжил.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuya 2015-04-25 10:34:15
    Xvnii nutagt yunii toloo yawjaagaad nas nogchij bgaan boldoo xoorxii
    103.229.120.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-04-24 14:27:19
    Эх орноо худалддаж ард түмнээ ядууруулсан томчуулаас удахгүй хэдэн хүн явна даа.
    112.72.13.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-04-24 14:17:44
    Монголын нутгийг ухаж бузарлаж ард түмнийг нь доромжилсон гадаадынханд газар ус ,Их хааны сүнс маань ийм л хариу үхлийн бэлэг өгдөг юм даа.
    112.72.13.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-04-24 13:55:09
    Хурдан чандарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол гадны орнууд бидэнд итгэхгүй нутагт нь дахин задлан хийгээд улс хоорондын хэрүүл болгоно.
    150.129.143.58
    Мэдэгдсэн Хариулах
  • атеист 2015-04-24 08:56:00
    лам багш,бөө удган монгол орныг минь хөгжүүлэхийг хүлээвэл бидний нас хүрэх үү
    180.149.96.75
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-24 08:15:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.219
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2015-04-24 07:26:21
    Газар нутаг, уул усандаа хайртай бөө, удгад люм хийж дээ?
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах