Дэлхийн шилдэг  сургуульд суралцах 35 оюутны  сургалтын төлбөрийг  санхүүжүүлэхээр боллоо
Дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

      Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгөөд тэдний 65 нь АНУ-ын Harvard, Stanford, UC Berkeley, California-ийн их сургууль зэрэг Дэлхийн шилдэг их, сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авсан иргэд байлаа.

       "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах  ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Тус ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн, мөн шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-с дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ.

Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн  гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.
Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар  жилээс жилд өссөөр байна. Тиймээс суралцах урилга авсан сургуулийн чансаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүжүүлэхээр БСШУЯ төлөвлөж байна. Тодруулбал,  Улсын Их Хурлаас 2015 оны улсын төсөвт тодотгол хийн, гадаадад оюутан суралцуулах зардлыг нэмж баталсан тохиолдолд эдгээр иргэдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tumee 2015-05-13 00:29:54
    Mongol -d: сүүлийн гэх 36-70 тэнцсэн хүүхдүүд хоорондоо холбоотой санал бодол мэдээллээ солилцох юмсан манай хүү тэнцсэн юм.tumee55@yahoo.com холбогдоорой
  • mongol 2015-05-08 09:35:42
    shudarga yum gej daanch alga daa yg ijil surguulid ijil mergejleer orj bga 2 huuhdiig zereg yriltslagand oruulaad negiig ni ilt demjij avaad nuguug ni haschij b...
    • zoloo 2015-05-08 09:36:38
      hogiin yam hun buriin husliig boimoldog, uursduu hahaj uhtlee hahuuli avahiin tuld l tend suuj bdag
  • жагаа 2015-04-28 07:46:57
    Даан ч харамсалтай нь шалгаруулалтанд тэнцсэн 70 оюутаныхаа 35-д нь тэтгэлэг олдлоо доо үлдсэн 35 нь хэзнн санүүжилтын асуудлыг нь шийдэх юм бол дараа жил.... ...
  • Naraa 2015-04-28 00:00:58
    Manai mongolchuud vneheeriin sonin setegehuite delhiin ehnii 20, 50,100 orodog surguulid hahuuli toloj oroh bolomjgui.
  • zocin 2015-04-24 10:11:06
    ehnii 50bicz bilyy,polcz ulsad gehedl dandaa l ihenhni hahuuliar orson oiutnyyd syrdag,haraad baihad solongos ebropiin ornyydad ihenhni hahuuliar ordog um bn
  • Зочин 2015-04-24 07:23:34
    Монгол хүүхдүүд үнэхээр толгойтой. Сургуулиа төгсөөд ирэхээр нь сургуулийнх нь чансаагаар жагсааж байгаад төрийн албандаа авч монгол төрийн ажлыг өөд татахсан.
  • dorgor 2015-04-24 05:15:48
    buh huuhduudiin ovog nersiig il tod bolgooroi ih olon darga naryn huuhduud hamragdaj baina lee ! shivshig darga nar !