"ОХУ ба БНХАУ-2014" сэдэвт хэлэлцүүлэг болон эрдэм шинжилгээний хурал болно
09:00 цагт Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 106 тоотод болно.
 
09:00 цагт сувилал, цэцэрлэг, яслийн 10-р цогцолборийн хөгжлийн бэрхшээлтэй саажилттай хүүхдүүдийн дунд жил бүр зохиогддог "БИД ЧАДНА" тэмцээн 33-р сургуулийн спорт зааланд болно. 
 
09:00 цагт "Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн" Монголика цогцолборт эхэлнэ.
 
09:00 цагт Стратегийн Судалгааны хүрээлэнд "ОХУ ба БНХАУ-2014" сэдэвт хэлэлцүүлэг болон эрдэм шинжилгээний хурал болно. Үүнд Үндэсний тагнуулын Академи, ШУА-ийн ОУСХ, ГХЯ, МУИС-ОУХНУС, ЗХЖШ, БХЭШХ, Стратеги судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудын эрдэмтэн, судлаачид оролцоно.
 
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах журам батлах тухай, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай, Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлах тухай, Цогцолбор хөшөө байгуулах тухай, НИТХ-ын Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
 
10:00 цагт "Биеийн тамир, спортод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт Биеийн тамир, спортын хөгжлийн төвд болно. Сургалтанд нийслэл хотын бүх тусгай сургуулийн багш, эмч болон Монголын Паралимпийн хороо, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний төв, Монголын Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо болон бусад ХБИ холбоодууд оролцоно.
 
10:00 цагт Дэлхийн шилдэг 100 сургуульд тэтгэлэгээр суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын талаар БСШУЯ-аас мэдээлэл хийнэ. /БСШУЯ-ны 401 тоотод болно/ Энэ жил 35 оюутан дэлхийн шилдэг сургуульд суралцахаар сонгогдоод байна.
 
11:00 цагт гадаад орнуудад сурч байгаа монголын оюутан залуучуудын холбооноос "Англи хэлтэй дотуур байр" үндэсний аяныг эхлүүлж байгаа, энэ аяны хүрээнд дотуур байраар үнэ төлбөргүй хангахаар болсон болон "Сурсан мэдсэнээ таньтай хуваалцая" сэдэвт лэкцийг ЕБС-ийн сурагчид, болон оюутнуудад, мөн хөдөө орон нутгийн сурагчдад танилцуулах томоохон аяныг эхлүүлэх болсон зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" Мэдээлийн төвд болно.
 
12:00 цагт "Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт"-ыг гаргах болсонтой холбогдуулан МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэхүү хурал нь Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах Өдрийг угтан болж байгаагаараа бас онцлогтой юм. Тус хэвлэлийн бага хурлын үеэр хамтран ажиллах байгууллагууд Харилцан Ойлголцолын Санамж Бичигт гарын үсэг зурах бөгөөд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.
 
12:00 цагт "Монос" группийн буруутай үйл ажиллагааны улмаас хордсон 16 хүүхдийн эцэг, эхчүүдтэй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд уулзана.
 
14:00 цагт БСШУЯамны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн "Цагаан толгой"-н үсэглэлийн баярыг тохиолдуулан эдгээр хүүхдүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гарын бэлэг гардуулах болон МХАҮТ-тай танилцуулах уулзалт зохион байгуулна. Уулзалт МҮХАҮТанхимын 2 давхарын ресторанд болно.
 
14:00 цагт Усны төв лабораторид Улаанбаатар хотын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Ус сувгийн удирдах газраас мэдээлэл хийнэ.
 
15:00 цагт Оросын соёл, шинжлэх төвд /хуучнаар ДСНК/ Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ.
 
15:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Академич Т.Намжимын “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төсөл” сэдэвт лекц Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.