Улаан талбайд жагсах Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр ОХУ-г зорилоо
Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд  манай улсын батлан хамгаалахын 80 цэрэг байлдагч ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан Талбайд  эх орноо төлөөлөн түүхт ойн  сүрт жагсаалд жагсахаар бэлтгэлээ хангасан. Москвад болох парадад оролцох цэрэг байлдагчдыг Монголын зэвсэгт хүчний анги нэгтгэл бүрээс сонгон шалгаруулж, 180 см-ээс  багагүй өндөртэй 80  залуусыг хамруулан жагсаалын бэлтгэл хийлгэж дууссан.

Тэгвэл Улаан Талбайд жагсах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  өнөөдөр ОХУ-ыг зорилоо.Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах  бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авах юм байна. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өчигдөр бүрэлдэхүүнийг ОХУ-ыг зорихоос нь өмнө бэлтгэлийн явцтай танилцжээ. Тэрбээр парад оролцогчдод "Дэлхийн орнуудын цэргүүдэд Монголын цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул.  Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж  та нарын гарт байна" хэмээн захиж, амжилт хүсжээ.

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн гэх мэдээ байна. Тодруулбал Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.

Ялалтын баярын ойн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их гарз хохирлыг үүсгэж, олон сая хүний амь  насыг авч одсон дэлхийн 2-р дайны хүнд жилүүдэд Монгол улс Зөвлөлтийн   Улаан армид 500,000 агт адуу, 1 сая тонн мах, 640,000 тонн ноосны тусламж үзүүлж байсан түүхтэй байдаг юм.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-04-24 13:33:05
    эх орон зөөсөн худалдсан ба цо нэртэй хүнээр монгол төрийн туг бариулж болохгүй ОРОС ОРОН УРВАГЧ НАРЫГ шууд БУУДНА
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • sain baina 2015-04-24 12:49:14
    amjilt shuu zaluus aa. Mongol tsergiin sur huchiig uzuulrei.
    220.191.168.13
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-24 00:59:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.219
    Мэдэгдсэн Хариулах
  • eegii 2015-04-24 00:55:29
    elbeldorj jagsah yum u
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • aka 2015-04-24 00:53:45
    saihan bnoo ARMIINHANDAA amjilt husie
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 001 2015-04-24 00:37:22
    Үгүй мөн овоо тусламж байна шүү. Хагас сая адуу гэхлээр. Хэдэн сум өгч байсан юм бол доо хэхэх. ""сум" гээд л орхисон байх юм. Монгол хаанаасаа сум олсон юм ...
    129.79.32.198
    Мэдэгдсэн Хариулах
    • Зулбадрах 2015-04-24 01:59:27
      Аааа, тугалга хайлуулаад цутгасан сумаа өгч байсиймоо. Хэ хэ.
      112.72.13.43
      Мэдэгдсэн Хариулах