ДАШТ-ний гол фоварит Бразилийн шигшээ бүрэлдэхүүнээ зарлалаа
Ирэх сарын 12-ны өдөр эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ. Тэгвэл өөрийн эх оронд энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах эрх авсан энэ удаагийн ДАШТ-ний гол фоваритаар нэрлэгдээд байгаа Бразилийн шигшээ баг “World cup-2014” тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ танилцууллаа. Луйс Филиппе Сколари шигшээ багийн 23 тоглогчын нэрсийг өчигдөр Рио де Жанейро хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.

Мэдээж хөлбөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг, ДАШТ-ний таван удаагийн аварга улсын хувьд хамгийн шилдэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээ энэ удаагийн тэмцээнд оролцох нь ойлгомжтой. Харин шигшээ багийн бүрэлдэхүүний гадна олон шилдэг тамирчид үлдсэн нь олон сая хөлбөмбөг сонирхогч фанатуудын сэтгэлийг гонсойлгосон үйл явдал боллоо. Тодруулбал Атлетико Мадридын хамтаар Аваргуудын лигийн финалд шалгараад байгаа  хамгаалагч Миранда, Ливерпүүлийн Коунтино, Байерны Рафина, ПСЖ-гийн Лукас Моура болон Кака, Рональдино, Робино нар энэ удаад шигшээ багийн гадна үлдлээ. Ингээд та бүхэндээ 2014 оны ДАШТ-нд оролцор Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Шигшээд дуудагдсан 23 тамирчин

Хаалгачид Жулио Сезар («КПР»), Жефферсон («Ботафого»), Виктор Леандро («Атлетико Минейро»)

Хамгаалагчид Данте «Байерн», Давид Луиз («Челси»), Тиаго Силва («ПСЖ»), Энрике («Наполи»), Дани Алвес («Барселона»), Майкон («Рома»), Марсело («Реал»), Максвелл («ПСЖ»)

Хагас хамгаалагчид Фернандиньо («Манчестер Сити»), Эрнанес («Интер»), Луис Густаво («Вольфсбург»), Оскар, Рамирес, Виллиан (гурвуулаа – «Челси»), Паулиньо («Тоттенхэм»)

Довтлогчид Бернард («Шахтер») Фред («Флуминенсе»), Халк («Зенит»), Жо («Атлетико Минейро»), Неймар («Барселона»).

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.