Нийслэл ирэх сараас төсвөө тодотгоно
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар мэдээлэл сонсож, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох зарим албаныханд үүрэг өглөө.
Тавдугаар сарын 19-ний өдрийн 08.00 цагаас зургаадугаар сарын 1-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсаар иргэд, байгууллагаас 119 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна.  

Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 30.2 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 8 хувиар өсөж, орон сууцтай холбоотой гомдол 14.2 хувиар буурсан байна. Нийслэл Төсвийн тухай хуулийн дагуу долдугаар сард төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн харъяа газар, агентлагуудын удирдлагуудыг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал хүргүүлэх үүрэг өглөө.

Мөн энэ жил нийслэл 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахтай холбогдуулан чөлөөлөөгүй 3 газар байгааг дүүргийн Засаг дарга нар анхааралдаа авахыг үүрэгдлээ. Нийслэлийн харъяа газар, агентлагын удирдлагууд ээлжийн амралтын хуваариа бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны бэлтгэлийг сайтар ханган, эхлүүлэх үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт өглөө.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.