Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд  хийгдэх ажлын төсвийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/332 дугаар захирамж гарлаа. Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

  2015 онд   5 төрлийн ажлыг 2,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Захирамжаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ  УХААЛАГ ХОТ  ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
                                                                                                                 / сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг                  
2015 онд санхүүжих
 
1 Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн Мастер төлөвлөгөө 2015 1800,0 1800,0
2 Нийслэлийн Дата төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулж нэвтрүүлэх 2015 200,0 200,0
3 Төрийн үйлчилгээг цахимжуулах /BackOffice-ийн системүүдийг төгөлдөржүүлэх, хороодоос үзүүлж буй нийгмийн халамж, цагдаа, хөдөлмөрийн хэлтэс зэрэг төгсгөлийн цэгээс үзүүлэх үйлчилгээг цахимжуулна/ 2015 200,0 200,0
4 Төрийн нээлттэй өгөгдлийг нийслэлд үүсгэх /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангийн өгөгдлийг судлан боломжит өгөгдлүүдийг иргэд аж ахуйн нэгжид нээлттэй болгох /OpenData/ 2015 150,0 150,0
5 Нийслэлийн хэмжээнд суурилуулсан теле хяналтын нэгдсэн систем /Одоогийн байгаа камерын системүүдийг нэгтгэсэн шинээр дугаар илрүүлэх, царай таних 4к боломж бүхий систем/ 2015 450,0 450,0
  ДҮН   2800,0 2800,0
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-23 08:01:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.223
    Мэдэгдсэн Хариулах